6-12 насны хүүхдийн цус багадалт

Twitter Print
2021 оны 06-р сар 17-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Таны хүүхдийн гарын алга, улын ул байнга нойтон чийгтэй, арьс нь цонхигор, амархан ядарч байна уу? Энэ шинж нь магадгүй цус багадалт байж болохыг анхаараарай.

Хүүхдэд яагаад цус багадалт үүсдэг талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.

Хүүхдийн цус багадалт гэдэг нь энгийнээр хэлбэл цусан дахь улаан эсийн тоо буурч, тархи , зүрх болон бусад эрхтэнд хүчилтөрөгч дутагдаж, арьс салст цайх, цонхийх, амархан ядрах, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, зүрх дэлсэх, амьсгаадах зовиураар илэрдэг эмгэгийг хэлнэ.

6-12 настай хүүхдийн хувьд

1.Амархан ядрах, бие сулрах,

2.Ханиад томуу ойр ойрхон хүрэх,

3.Арьс цонхийж, цайх,

4. Амны салст амархан гэмтэх,

5. Хичээлээ ойлгохгүй, сурах чадвар муудах,

6. Чих, гарын алга цайх,

7.Амархан даарах

8. Сонин амттай, содон үнэртэй зүйл дурлах нь цөөнгүй. Жишээ нь бензин, гутлын тос үнэрлэх, шүдний оо идэх

9.11-12 насанд охидын хувьд анхны сарын тэмдэг ирэх үед цус багадалтын шинж тэмдэг илүү гүнзгийрч тодордог.

10. 6-12 насандаа спортоор олон цагаар хичээллэх үед хүүхэд тамирдаж, цус багадалтын шинж зовиур илүү тодордогийг мөн анхаараарай.

6-12 насанд яагаад цус багадалт үүсдэг вэ?

1. Хоол хүнснээс хангалттай хэмжээгээр төмөр, фолийн хүчил, витамин в12 авч чадахгүй байх

Үүнд: Буруу хооллолт хамгийн их нөлөөлдөг. Жишээ нь махан хоолны дараа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь махнаас авах төмрийн шимэгдэлтийг бууруулна. Үүний витамин с баялаг жимсний шүүстэй хамт хэрэглээрэй

2. Хүүхэд цагаан хорхойтой байх

Хоол хүнснээс орж ирсэн бүх витамин , төмөр, фолийн хүчлийг цагаан хорхойн шимж, хүүхдийг биеийг хордлогонд оруулж, цус багадалт үүсгэнэ

3. НЭГ ТӨРЛИЙН хоолоор хооллох

Зөвхөн мах, гурил орсон хоолоор хүүхдийг хооллох нь маш буруу юм. Жишээ нь бантан бол 7 хоногт 1-2 удаа байхад л болно. Эсвэл бантанд лууван, манжин, байцаа, броккли гээд олон хүнсний ногоогоор баяжуулж өгөх хэрэгтэй.

Оношилгоо, эмчилгээ:

Хүүхдийн 1 жилд 1 удаа хүүхдийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хүүхдийн цус багадалтыг цусны ерөнхий шинжилгээгээр оношилно. Мөн нэмэлт шинжилгээг эмч хийж болно.

Эмчилгээний хувьд хүүхдийн цус багадалтаас хамаараад төмөр, фолийн хүчил, витамин в12 эмчилгээний тунгаар уулгана.

Мөн өдөр тутамд нэмэлтээр хүүхдийн хүүхдийн тархины тэжээл болсон в12 витамин, фолийн хүчил, төмөр агуулсан 6-12 насны витамин 3-12 сар хүртэлх хугацаагаар уулгана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.