Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2013 оны 11-р сар 07-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Тайвань улсад болсон байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ.

Тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн урьдчилсан шатанд 49 тамирчин цэц сорьсноос манай харваач 663 оноогоор долдугаар байрт шалгарч, дараагийн даваанд хийлсэн. Улмаар Тайланд, Малайзын тамирчдыг хожиж, БНСУ-ын Жин Жай Ванг 6:5-аар ялсан юм.

Харин Б.Долгорсүрэн 25, Г.Ган-Эрдэнэ 35 дугаар байрт жагсчээ. Эмэгтэйчүүдийн хувьд Б.Урантунгалаг 47 тамирчнаас 19, А.Энхтуяа 21-р байр эзэлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.