"Кинг энд Спалдинг" хуулийн фирм Монголын Засгийн газраас зогсоогоод байсан нэхэмжлэлийн маргааныг үргэлжлүүлж эхэлжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 20-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Энэ оны 1-р сарын сүүлчээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар төв талбай дээр өлсгөлөн зарлаж, “Монголын ард түмэн Оюутолгойг буцааж авах алтан боломж ирлээ. Ерөнхий сайдуудыг "Рио Тинто" тавьдаг, халдаг, шахдаг болсон. МАН-ын удирдлага дээр байгаа бүлэглэл Ерөнхий сайдаараа олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна.  Би энэ асуудлын төлөө 16 жил явж байна. Бидэнд 400 тэрбумын баялаг ирэх ёстой. Энэ мөнгөөр бүх хүн ажилтай болж, Монгол өргүй болно. МАН-ыг "Рио Тинто"-гийн барьцаанаас гаргахын төлөө энэхүү өлсгөлөнг зарлаж байна" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Засгийн газар түүнтэй хамтарч ажиллаж, Монголын Засгийн газраас зогсоогоод байсан маргааныг үргэлжлүүлэхээр болсноор уг өлсгөлөн зогссон юм.

Тэгвэл С.Ганбаатар гишүүний зарласан өлсгөлөнгийн үр дүн гарч эхэлсэн байна. Юуны түрүүнд Америкийн шүүхэд Монгол Улсыг төлөөлж буй "Кинг энд Спалдинг" хуулийн фирм Монголын ЗГ-аас зогсоогоод байсан нэхэмжлэлийн маргааныг үргэлжлүүлж эхэлжээ.

2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус хуулийн фирм Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүхэд "ЖП Морган" банкнаас хэрэгт холбогдоод байгаа Монголын талын этгээдүүдийн дансны хуулгыг гаргаж авахуулахаар тус банкийг харицагчаар татсан нэхэмжлэл гаргажээ.

Ингэснээр Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой авилгын мөнгө АНУ-ын энэхүү банкаар хэнээс хэнд шилжсэн, хэрхэн оффшор руу гарсан, мөн ямар үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан зэрэг нь тодорхой болох юм. Гэвч энэ нь зөвхөн АНУ-тай хамааралтай хэсэг бөгөөд энэ хэрэг дэлхийн 10 улс, 100 гаруй оффшор компанийг хамарч байгаа юм.

С.Ганбаатар гишүүн энэ тухай "Амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлаагүй бол энэхүү том авлигын хэрэг шалгагдахгүй зогсож, замхарч мэдэх байлаа" гээд өөрийг нь дэмжсэн ард иргэддээ талархал илэрхийлжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.164.33) 2021-01-26 01:02
      • 0
      • 0

      Ystoi ih hurliin gishyyd n Ard tymnee yu Esvel Sy Bolon gadniihniig demjij bna uu gedeg n harahdah tsag n irlee dee Ard bid Gambastaraa demjij bna Bid Ene bolomjiig aldaj yagaad ch bolohgyi

      Хариулах

    • Zochin

      (202.21.124.20) 2021-01-25 18:03
      • 0
      • 0

      Ganbaatariin zuv sh de!Uneheer bidend bolomj garch irj baihad uuniihee tuluu odoo l helj yarij temzeh yostoi! Eh orniihoo erh ashgiin tuluu setgelee zoriulj bui Ganbaatariig ganzaarduulah hereggui.Odoo ih hurliin gishuudiin tar ni tanigdana.

      Хариулах

    • Зочин

      (202.179.21.197) 2021-01-25 11:26
      • 0
      • 1

      ккккк

      Хариулах