Английн шигшээ багийн тамирчин өрөөндөө эмэгтэй хүнтэй хоносон уу

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өнөө шөнө Итали-Коста Рика, Швейцарь-Франц, Гондурас-Эквадорын тоглолт болно. Дэлхийн аваргын эргэн тойронд болж буй мэдээллээс хүргэхэд ОХУ-БНСУ-ын тоглолтыг 1.1 сая хүн “Твиттер” хуудсаар үзсэн байна. Мөн Бразил-Хорват нээлтийн тоглолт хийхэд 12.2 сая хүн үзсэн гэсэн судалгаа гаржээ.

“World cup”-т оролцож буй шигшээ багуудаас Англи хамгийн өндөр хамгаалалттай улс аж. Гэтэл тус улсын тамирчид байрлаж буй зочид буудлын нэгэн өрөөний тагтан дээр өглөө эрт нүцгэн бүсгүй зогсож байсан нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй. Чухам хэний өрөөнд ямар учиртай бүсгүй байсан гэдэг нь тодорхойгүй үлджээ. Тэмцээнийг зохион байгуулагчид аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаа. Харин ямар тоглогч нь эмэгтэй хүнтэй нэг өрөөнд хоносон нь сонирхол татаж байгаа аж.

Байлдааны нисдэг тэрэг, тусгай албаны цэргүүдээр хамгаалуулж буй Английн шигшээ эхний хоёр тоглолтондоо Итали, Уругвайд тус бүр 2:1-ээр хожигдож нутаг буцах нь тодорхой болсон. “Гурван арслангууд” сүүлийн тоглолтоо энэ сарын 26-ны 00:00 цагт Коста Рикагийн эсрэг хийнэ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.