Элэг хамгаалах 15 арга

Twitter Print
2021 оны 02-р сар 10-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

1. Архи дарсыг хэмжээтэй хэрэглэх

Насанд хүрэгсдийн гуравны нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүнүүдийг тогмол болон хэтрүүлэн хэрэглэдэг. Архийг тогтмол хэрэглэх нь элгийг хүндээр гэмтээдэг билээ. Үүнд элэгний хатуурал \цирроз\ орно. Бүх нас баралтын дотор элэгний хатуурлаар өвчилж нас барах явдал АНУ-д 7-р байранд ордог. Том хотуудад бол насанд хүрсэн эрчүүдийн 4-5 тутмын нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг байна.

Өдөрт 200 грамаас дээш архиийг 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж эхэлдэг байна. Элэгний эдүүд энэ үед холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед нь цирроз-элэгний хатууралыг архи хэрэглэхгүйгээр зогсоож болох боловч эмчилгээний хувьд тийм ч амаргүй учир дутагдалтай болсон байх ба удаан хугацаагаар эмчлүүлэх хэрэгтэй болдог.

2. Элэгний вирусээр өвчлөхгүй байх

Элэгний хурц үрэвслийг А вирусийн, архаг удаан өвчилж байгааг В вирусийн өвчлөл, ямарч шинж тэмдэггүйгээр элэг өвчилж байгааг С…… г. м нэрлэж байна. Эдгээр вирусуудаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Нэгэнт вирусийн халдвар авсан бол элэгээ хамгаалах арга барилд суралцах нь чухал.

3. Витамин С их хэмжээгээр хэрэглэх

Мичиганий Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарсан байна. Өдөрт 500 мг-ийг хэрэглэхэд элэг хатуурах, өөхжихөөс сэргийлдэг байна. 5000 мг-ийг хэрэглэхэд элэгний өөхлөг буурч, 50,000 мг-ийг хэрэглэхэд өвчтөний биеийн байдал сайжирч, арьсны шар өнгө долоо хоногийн дотор арилж байсан байна. Тэгэхээр яаж хэрэглэх вэ гэдэг нь хүн бүрд гарч илэрч буй шинжүүдээс хамаарч өөр өөр байх нь.Хамгийн багаар бодоход л 500-900 мг витамин С өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна. Элэгний халдвар авсан бол эмчилгээний үр дүн сайтай байх болно.

4. Тарианд найдах хэрэггүй

Хэдийгээр та вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн байсан ч л түүнд 100 хувь найдах хэрэггүй.

5. В-ийн төрлийн витамин хэрэглэх

Ялангуяа витамин В12 -ийг хэрэглэснээр арьсны шарлалт арилж хоолонд дуртай болох ба цусан дахь билирубиний хэмжээ хэвийн болдог. Витамин В12 -ийг судсаар тарьж элэгний архаг үрэвслийг амжилттай эмчилсэн судалгааны дүн байдаг. Эмчийн бичиггүйгээр авч болохоос гадна гаж нөлөөгүйгээрээ ашигтай. Тариагаар хэрэглэхийг чухалчлалгүйгээр уухаар хэрэглэвэл сайн. Мөн хамраар хэрэглэдэг гель шингэц сайтай байдаг.

6. Ногоо болон жимс тогтмол хэрэглэх

Ногоо жимс их хэрэглэх нь эслэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлдөг. Ногоо, жимсэнд өөх тос байдаггүй. Мөн В-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд фолийн хүчлүүдийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ихэд тустай

эм хэрэглэх-н зурган илэрц

9. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэ

Элэг бол 1,8 орчим кг жинтэй таны биеийн хамгийн том булчирхай юм. Элэгний өвчний үед элэг өөх тосыг уусгаж хайлуулах үйл ажиллагаа нь буурдаг. Хэвийн үед элэг өдөрт 250-1000 мл цөс ялгаруулдаг. Үүний 80% нь нарийн бүдүүн гэдэс рүү орж шимэгдээд үлдсэн хэсэг нь элэг рүү буцаж хоргүйжүүлэгддэг. Энгийн үед 3,6 г цөс ялгардаг бол өөх тостой хоол идэх үед 4-8 г цөс ялгарч шимэгдүүлдэг байна. Элэг өөхөлснөөс болж амархан гэмтэж өвчлөхөд бэлэн, эмзэг болдог. Гэвч нийт хүн амын 25% -нь элэг өөхөлсөн байдаг гэсэн статистик судалгааны дүн байдаг. Үүнийг буруу хоололттой холбоотой гэж судлаачид үздэг.

10. Аюулгүй бэлгийн харьцаанд ор

Хэрэв та бэлгийн олон хавьтагчтай бол элэгээ өвчлүүлэх урьдчилсан нөхцөл өндөр байна гэсэн үг.

11. Гараа сайн угааж бай

Бие засах болгоныхоо дараа гараа сайтар угааж занш. Савантай бүлээн усаар гараа тогтмол сайн угааж байх хэрэгтэй.

цөсөө-н зурган илэрц

14. Лицетин хэрэглэх

Цөсөнд агуулагдаж буй фосфорын нэгдэл. Лецитин нь өөх тосыг хайлуулж саармагжуулахад чухал үүрэгтэй. Цөсний чулууг эмчлэхэд үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Нунтагаар хэрэглэвэл үр дүн илүү сайтай байдаг. Ямар нэг гаж нөлөөгүйгээрээ ашигтай.

15. Элэгний талаарх мэдээлэл сайн уншиж судлах хэрэгтэй.

Мөнхбаяр Чимэддорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.