
Дайны дараах үеийн Зөвлөлтийн дуу бөгөөд өнөөг хүртэл олон шүтэн бишрэгчдээ хадгалсаар ирсэн гайхамшигт бүтээл юм. Эхэндээ Василий Соловьев-Седой дууг амжилт олно гэдгийг няцааж байв.
1955 онд Москвагийн баримтат киноны студид "Спартакиадын үеэр" зургийн үзэсгэлэнг нээж зургууд байрлуулж эхлэсэн бөгөөд ЗХУлсад зохиогдож байсан бүх ард түмний Спартакиадын тухай уянгын дууг кинондоо оруулахаар шийджээ. Захиалгыг яруу найрагч Михаил Матусовский, хөгжмийн зохиолч Василий Соловьев-Седой нарын уран бүтээлчдэд өгсөн байв. Зохиогчид Ленинград одоогийн Санкт-Петербург орчмын Комаровод байсан бөгөөд эхэндээ "Ленинградын үдэш" нэртэй байсан боловч тамирчид Москва мужийн спортын баазад байсан учир зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.
Зохиогчид ийм дууг зохиохыг хүсээгүй учир маргаан дэгдээж байсан ч энэ кино бол нэвтрүүлэг гэдгийг эцэст нь ойлгожээ. Тэр үед Соловьев-Седой шүүгээнүүдээ тойрон явж, Ленинградын зуны нам гүм үдшээс санаа аван хоёр жилийн өмнө зохион, аялгууг нь тэмдэглэсэн хуудсаа гаргаж ирсэн боловч хөгжмийн зохиолч үүнийг амжилтанд хүрэхгүй гэж үзэв. Михаил Матусовский үгийг ноороглон бичсэн бөгөөд аяыг бага зэрэг өөрчлөж, зохиогчид нь Москва руу дуугаа авч очжээ.
Уран сайхны зөвлөл уг бүтээлийг бүтэлгүй байна гэж шүүмжилсэн ч дахин өөр зохиол бичих зав үгүй учраас кинонд шууд оруулсан байна. Энэ дууг мэргэжлийн дуучин биш харин Москвагийн Урлагийн Театрын жүжигчин Владимир Трошин анх дуулсан юм.
Дуу зөвхөн арын фоноос зөөлөн сонсогдож уг кино нь олны дунд нэр хүндгүй байсан ч дуу сонсогдож байсан хэсэг радиогоор нэг удаа тоглогдсон байв. Тун удалгүй шууданчид Радио хороонд боодолтой захидлуудыг авчирч эхлэхэд дууг дахин давтана уу гэсэн хүсэлт ирсэн байлаа. 1957 онд энэ дуу нь Москвагийн залуучууд, оюутны фестивалийн ёслолын дуу болсон бөгөөд Соловьев-Седойгийн "Москва орчмын үдэш" дуу Тэргүүн шагнал, тус наадмын алтан медалиар шагнагдсан нь гэнэтийн бэлэг болов.
Алдарт дүү бүтсэн түүх тун энгийн байлаа.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.