Үндэсний аюулгүй байдлаа арилжих лоббиг хийж буй Монгол төрийн түшээдтэй танилц!

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Монголд Bank of China нээгээд нэг жил болсон. Гэвч одоо салбаруудаа нээнэ гэж улайрч байна. Үүнийх нь гол төлөөлөл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Зоригт болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар болж даварсан хүслийг нь төрд дамжуулан гүйцэтгэхээр хүчин зүтгэж байна.

Bank of China Монголд салбараа нээхгүй бол сүйрч, сөхрөх гээд байсан уу. Үгүй ээ. Тэднийг “Монголд яаралтай салбаруудаа нээ” гэж Хятадын төр даалгасан. Учир нь энэ бол яг л “Чалко” шиг Хятадын төрийн мэдлийн компани. Монголд арилжааны 13 банк байдаг ч бүгдийг нь нийлүүлээд нэг жилд 150 сая ам.долларын ашиг олж чаддаггүй гэж байгаа юм. Bank of China арай иймхэн зах зээлийг булаацалдаж нэр хүндээ унагаахгүй. Тэгэхээр энэ бол мөнөөх л гео стратеги, гео эдийн засагтай холбоотой урхи юм. Харамсалтай нь “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр Монголд ирсэн даруйдаа салбараа нээнэ гэж даврах болов.

“Чалко”-оос 350 сая ам.доллар, Чингис бондоос 1.5 тэрбум ам.доллар орж ирэхэд баярласандаа үхэх шахаж, зангаа хувиргаж байгаа Монголын өчүүхэн улстөрчдөд Хятадын төр ямар чихэр өгч хуурахаа сайн мэддэг болжээ. Тиймээс ашигтай л амлалт өгсөн байж таарна. Энэ нь өнөөх “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-т нь багтааж ганц ширхэг амь тариа хийж авраад хариуд нь удтал барьцаалах аж. Яаж барьцаалсныг нь бид айсуй өдрүүдэд харах биз ээ.

Хамгийн гол нь эрхэлж байсан албан тушаалтайгаа холбоотойгоор гадны банкуудын талаар хамгийн өргөн мэдээллийг олж авсан, холбоо тогтоосон манай урдаа барьдаг банкируудын нэг О.Чулуунбат Bank of China –гийн эрх ашгийн төлөө улайрч буйг харахад хардахгүй байхын аргагүй. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаггүй боловч Монголбанкны ажлыг шалгах асуудлыг хэлэлцэхэд оролцоод давхиж явсан. Түүнчлэн 68 хувийн татвараас зугтаж явсан Паушокт тусалж, түүний эрхшээлд ажилладаг байсан, Чалмерс гэгч америк эрийн захиалгаар Гандирс хороолол барих нэрийдлээр 250 сая ам.долларын өрийн бичгийг Монголбанкнаас гаргаж улсаа хохироосон, 2001 онд ОХУ-ын Транс банкинд Монголбанкнаас 10 сая ам.доллар шилжүүлтэл өнөөх банк нь татан буугдаад 10 сая ам.доллар алдсан гээд О.Чулуунбатад холбогдох “Глобал гэмт хэрэг” үргэлжилдэг. Харин өнөөдөр тэр Bank of China-гийн төлөө явж байна. Энэ хичээл зүтгэл нь удаан хугацаанд үргэлжилсэн ч яг одоо л, тэр тусмаа О.Чулуунбат дэд сайдын алба хашиж, Монголын Засгийн газарт эдийн засгаа “эрчимжүүлж” л байвал яахаас ч буцахгүй болчихоод байгаа аятайхан далим гарч ирсэн хэрэг.

“Хамааралгүйгээр биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр” гэж өдөр тутмын сонинд ярьсан түүний үг О.Чулуунбат гэдэг хүний хувьд бол бараг л амьдралынх нь зарчим байсаар ирсэн гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байгаа биз. Тэр ийм л хүн. Харин Монголыг ийм байлгахыг монголчууд зөвшөөрөхгүй.

Bank of China-ийн салбарыг нээх эрх өгчихвөл нэг жилийн ашгийнхаа 1/6-тай тэнцүү буюу 10 тэрбум ам.долларыг төлбөр, тооцоо нэрээр оруулж, гаргаад байвал Монголбанк хяналт тавьж чадах уу.Их хэмжээний зээлээс болж АНУ хүртэл төсвөө бариад Бээжинг рүү яаран нисдэгийг 2009 оны хямралаас хойш хангалттай харсан. Ерөөсөө Bank of China-ийнхан анх нээлтийн ёслол дээр л жижиг зээлдэгчдийг сонирхохгүй байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохгүй гэсэн. Энэ нь зиндаархах гэхээсээ илүү үндэсний томоохон компаниуд, томоохон татвар төлөгчид манайх шүү гэж өмчилснийх. Нөгөөтэйгүүр Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай 7000 гаруй аж ахуйн нэгждээ зээл олгох зорилготой гэдэг нь ч нууц биш байв.

Тэдэнд Bank of China хэрэгтэйн адил Bank of China-д эрх баригчид хэрэгтэй байв. Гэхдээ бүр VIP зэрэглэлийнхэн нь л хэрэгтэй. Эхний зорилго нь салбараа нээх явдал. Салбараа нээснээр эрх зүйн харилцаанд орох бүрэн боломжтой болж асуудал гарвал Монголын цагдаа, шүүх, прокурорт хандана. Энэ салбарт хэдийнэ өөрийн хүмүүсээ байршуулсан, дээр нь мөнгө байхад маргаан хэний талд шийдэгдэх нь ойлгомжтой. Бүр болохгүй бол цэргээ оруулчихна. Хятадууд Бутан руу цэргээ оруулж, бааз байгуулаад “Бутанд эрх нь зөрчигдсөн ажилчдаа хамгаалах зорилготой” гэж тайлбарласан. Үүний нэгэн адил салбараа нээчихээд, Хятадын хөрөнгө оруулалттай 7000 аж ахуйн нэгжээ “бидний харилцагч” гэсэн томъёоллоор нэрлээд тэднийгээ хамгаална гээд цэргээ оруулаад ирвэл яах вэ.

Энэ санаа тэнэг байлаа гэхэд тэрхүү 7000 аж ахуйн нэгж Bank of Ching-аас жилийн таван хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл тэд жилд 20 хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулдаг манай 70 мянган аж ахуйн нэгжтэй өрсөлдөхөөр ёстой зажлахгүй залгидаг юм байгаа биз дээ. Гарааны нөхцөл нь ижил, шударга өрсөлдөөн энэ мөн үү. Тэгэхээр тэдний салбарыг нээх асуудлыг гацаах нь юун Монголд орж ирэх ашиг байтугай тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой болчихоод байна. Яаж ч бодсон Монгол гэдэг улс дэлхийн газрын зургаас арчигдаасай, Хятад руу оруулаад зурчаасай л гээгүй бол эдийн засгийн үр ашиг мэтээр толгой эргүүлэхээ болих хэрэгтэй.

Тэр тусмаа банкны салбарыг сайн мэдэх О.Чулуунбат, Д.Зоригт, С.Дэмбэрэл нарт хэчнээн өндөр албан тушаал, хоёрдугаар ээлжинд сайдаар томилох амлалт өгсөн ч ийм лобби хийх хэрэггүй билээ. Уг ньтэд банкны салбар бол тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой, стратегийн чухал ач холбогдолтой, харилцагчдынхаа итгэл дээр тогтдог онцлогтой эмзэг салбар гэдгийг хамгийн сайн мэднэ. Гэтэл тэд ийм лобби хийж байна гээд бодохоор хувийн эрх ашгаа улс орны эрх ашгийн дараа тавив уу. Аль эсвэл арван гурван банкаа залгиулах аюулыг мэдэрсэнгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Тэдэнд ядаж л УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, эх орондоо хайртай гэсээр төрийн өндөр албанд ирснээ санах наад захын совесть байх ёстой. Харамсалтай нь аюул айсуйг мэдсээр байж нөхцлийг нь бүрдүүлэхээр улайрч байгаа нь илт байгаа тэднийг “Эх орноосоо урвасан” хэрэгт буруутгахад ч багадна.

С.Чулуун

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.70.42.158) 2017-06-12 15:46
      • 0
      • 0

      Эх орны эрх ашгийг хамгаалдаг хардаг газар гэж байна уу

      Хариулах

    • Зочин

      (71.61.2.120) 2014-06-21 04:24
      • 0
      • 0

      Vneniig helje,,,,,,,ene ardchilsan namiig bhgvi blgaach,,,,heterhii hurdlaad bga em bish vv

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.24) 2014-06-20 15:23
      • 0
      • 0

      Эх орны эрх ашиг гэж юм байна уу?

      Хариулах

    • Монгол хун

      (112.72.13.177) 2014-06-20 12:09
      • 0
      • 0

      Угийн шуналтай хун ханаж цадна гэж байдаггуй юм байна....

      Хариулах