
Компьютер болон гар утасны дэлгэцийг хэдий чинээ удаан ширтэнэ төдий хэрээр бид нүдээ цавчилахаа багасгадаг байна. Өөрөөр хэлбэл илүү анхаарал төвлөрүүлэхийг хичээж байна гэсэн үг.
Энэ нь нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх, нүд хуурайших, хараа муудах зэрэгт нөлөөлдөг. Тэгэхээр утас зэргээ ашиглахдаа аль болохоор нүдээ цавчилж, чийглэж байхыг хичээх хэрэгтэй.
Мөн нэгэнт хуурайшилт үүссэн байгаа бол өвдөгний нүд, тохойн үен дээр цэгэн дарлага хийж боломжтой бол төөнөх нь сайн нөлөөтэй байдаг.
Зураг дээр өвдөгний нүд болон тохойн үений дарж нухлах цэгийн зураг орууллаа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ахмад настан
(66.181.161.112) 2021-10-15 09:22Баярлалаа үргэлж хэрэгтэй мэдээлэл оруулж байдаг т ажилд нь амжилт хүсье
Хариулах