МАН-ын хорооны даргаар В.Рэнцэндоржийг сонгожээ

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Говь-Алтай аймгийн МАН-ын хороо хуралдаж шинэ даргаараа В.Рэнцэндоржийг сонгожээ. Түүний хувьд эрхзүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай нэгэн. Тус аймгийн МАН-ын хороо хувьд өнгөрсөн орон нутгийн дахин сонгуульд ялагдал хүлээхэд гишүүдийнх дотоод эв нэгдэл муу байсан нь хамгийн ихээр нөлөөлсөн гэггдэг.

В.Рэнцэндоржийн хувьд аймагтаа намын шинэчлэлийн хөдөлгөөнийг санаачлан бүх сумдаар тойрч гишүүдийнхээ санал бодлыг нь сонсож ажилласан байна. Тэрээр намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, орон нутгийн дахин сонгуульд хүлээсэн ялагдлаас сургамж авч дараагийн УИХ, Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэлийг эртнээс сайтар хангах зэрэг шат дараатай олон ажлуудын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.