ОХУ-д 18-35 насныхан коронавирусын халдварыг хамгийн ихээр тарааж байна

Twitter Print
2021 оны 06-р сар 14-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт ОХУ-д коронавирусын халдвар авсан 14 723 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 357 хүн нас баржээ. ОХУ-д 18-35 насныхан коронавирусын халдварыг хамгийн ихээр тарааж байгааг судалгааны үр дүн харуулж байгаа аж.

ОХУ-д коронавирусын халдвар авсан иргэдийн тоо энэ сарын 8-наас эхлэн тасралтгүй өсч байгаа ба өдөрт ойролцоогоор 1000 тохиолдлоор нэмэгдэж байна. Москва хотын даргын орлогч Анастасия Раковагийн мэдээлснээр тус хотод коронавирусын халдвар авсан иргэдийг хүлээн авах 14 мянган ор дэлгэсний 75 хувь нь хэдийн дүүрчээ.

Түүнчлэн сүүлийн 2 сард халдвар авсан иргэдийн дунд 18-35 насныхны эзлэх хувь нэмэгдэж, нийт халдвар авсан иргэдийн ⅓-ийг бүрдүүлж эхэлжээ. Оросын эмч нарын хэлж байгаагаар коронавирусын шинэ хувилбарын халдварыг авсан залууст тус өвчин хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ба үүнтэй холбоотойгоор залуус халдварыг хамгийн ихээр тарааж байгаа аж.

ОХУ-д тархаад буй коронавирусын шинэ хувилбарын халдварыг авсан иргэдэд хоол боловсруулах тогтолцооны хямралууд нийтлэг илэрч байгаа ба үүнд гэдэс өвдөх, хоолны дуршил буурах, бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд голчлон илэрч байгаа аж.

Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор өнгөрсөн бямба гарагаас Москва хотод хөл хорио тогтоож, энэ сарын 15-19 хүртэл иргэдэд цалинтай амралт олгох шийдвэр гаргасан ба зарим үзвэр үйлчилгээний төвүүдийг хааж, заримынх нь ажиллах цагийг нь багасгажээ. Мөн Санкт Петербург хотод энэ сарын 17-ноос хөл хорио тогтоох тухай шийдвэр гарчээ.

Эх сурвалж: https://ria.ru/20210613/koronavirus

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.