Хоёр настай хүүхдийг скочоор хүлсэн цэцэрлэгийн багш нарыг ажлаас нь халлаа

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Ц, Г нар нь хоёр настай хүүхдийг сандал дээр суулган скочоор сандалтай нь хүлж, 30 гаруй минут суулгаж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил камерийн хяналтаар илэрчээ.

Сандал дээр хүлүүлсэн нялх хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь  байгаа нь мөн камерт бичигдсэн байна. 30 гаруй минут болсоны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан ба хэрэв хүн орж ирж аваагүй бол ахиад хичнээн цагаар ингэж суулгах байсныг хэлж таашгүй юм.

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хоёр  багшийг тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс ажлаас халах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Өвөрхангайн мэдээ сонин  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.