З.Энхболд хууль зөрчсөн үү

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Пүрэв гаригийн буюу өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын шийдвэрээр энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болгож хойшлууллаа.

МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг эдийн засгийн хямралд буруутай гэдэг шалтгаанаар огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм. УИХ-аас Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг гурав дахь удаагаа хойшлуулж байгаа нь энэ юм.  УИХ-ын дарга чухам ямар шалтгаан олонхтой зөвшилцөлгүйгээр Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг дур мэдэн хойшлуулсныг нь хардах, хачирхах хүмүүс байна. Магадгүй олонх Н.Батбаяр сайдыг авч үлдэх нь нэгэнтээ тодорхой болсон учраас ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Чухамхүү Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хугацааг ямар нэгэн тайлбаргүйгээр хойшлуулсан шалтгаанаа УИХ-ын дарга З.Энхболд юу гэж тайлбарлах нь  сонирхолтой байна.

Mongolcom.mn

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.