Парис хот 9-р сарын 1 гэхэд скүүтерүүдийг бүрэн хурааж дуусна

Twitter Print
2023 оны 08-р сар 28-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис хотод скүүтэр түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд тус хотын гудамжинд байгаа түрээсийн скүүтэрүүдээ хурааж эхэлсэн байна.

Өнгөрсөн 4-р сард явуулсан олон нийтийн санал асуулгын дараа Парис хотын удирдлагууд скүүтэр түрээсийн Dott, Lime, Tier компаниудтай гэрээгээ сунгахаас татгалзсан байна.

Парис хотын дээрх компаниудтай хийсэн гэрээ 9-р сарын 1-нд дуусгавар болж байгаа ба 9-р сарын 1 гэхэд нэр дурдагдсан компаниуд Парис хотын гудамж талбайд байршуулсан нийт 15 мянган скүүтэрээ хурааж авсан байх ёстой аж.

Tier Mobility компанийн хувьд өдөрт 450 скүүтэр хурааж байгаа ба энэ тоогоо нэмэгдүүлж, өдөрт 750 скүүтэр хурааж эхлэхээр төлөвлөжээ.

Скүүтэр түрээсийн компаниуд Парис хотод байсан скүүтэрнүүддээ техникийн үзлэг оношлогоо хийснийхээ дараа Францын өөр бусад хотуудаас гадна ХБНГУ, Польш, Бельги, Итали, Израиль зэрэг улс орнууд руу илгээх аж.

Парис хотод скүүтэр түрээсийн үйлчилгээгээ зогсоож буй Dott, Lime, Tier компаниуд тус хот дахь цахилгаан дугуй түрээслэх үйлчилгээгээ илүү эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн 4-р сард Парис хотын захиргаанаас цахилгаан скүүтэрийн улмаас бэртэж гэмтэж, амиа алдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгооо хотын оршин суугчдын дунд скүүтэр түрээсийн компаниудын гэрээг сунгах эсэх тухай олон нийтийн санал асуулга явуулсан ба санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь скүүтэр түрээсийн үйлчилгээг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Нөгөө талаас уг санал асуулгад Парис хотын оршин суугчдын дөнгөж 8 хувь нь оролцсон ба скүүтэр түрээсийн компаниуд уг санал асуулгын үр дүн шударга бус байгааг онцолж байсан юм.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Балжинням

      (202.179.27.100) 2020-11-03 18:13
      • 0
      • 0

      Үйлчилгээ сайтай, олон найрлагатай ,өндөр үнэтэй даралт, зүрх судасны эмүүдийг бүгдийг хасаад, үйлчилгээ муу хямд үнэтэй, борлуулалт муу эмүүдээ шахсан байна лээ. Хуучнаасаа долоон дор болсоон.

      Хариулах