Үнэ ба үнэ цэнийн ялгаа

Twitter Print
2020 оны 01-р сар 11-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 44 жилийн өмнө нэгэн орос залуу тамирчны замналаа орхиж зодог тайлжээ. Спортын ертөнцөд бүгд л зодог тайлж байдаг. Гэвч энэ бол жирийн нэгэн түүх биш байлаа.

Тэр дэлхийн 11 удаагийн рекордыг эзэмшигч, 17 удаагийн дэлхийн аварга, 13 удаагийн Европын аварга, 7 удаагийн ЗХУ-ын аварга хүн байлаа. Ийм намтартай тамирчин дэлхийн түүхэнд байхгүй ээ. 1976 оны 9-р сарын 16-ны намрын зэврүүн өдөр Ереван хотод далан дээгүүр явж байсан тролейбус далангаас усанд унажээ. 10м цүнхээлийн гүнд 92 зорчигч амьдаараа булшлагдсан нь тэр. Хэрэв яг тэр үед усны гүний шумбалтын дэлхийн олон удаагийн аварга, олон рекордын эзэн Шаварш Карапетян нуурын эрэг даган бэлтгэл хийн гүйж байгаагүй бол тэр олон хүн бүгд амьд үлдэх ямар ч боломжгүй болсон байв.

Хожим нь мэргэжилтэнүүд Шаваршын хийсэн үйлдлийг зүгээр нэг цусан зүрхтэн хийх зүйл биш байсан гэж дүгнэсэн байдаг. Тэр унасан тролейбусны араас шумбан орж, арын цонхыг хөлөөрөө хагалаад ухаан алдсан зорчигчдыг татан гаргаж эхэлжээ. Нэг хүн гаргахад 20 гаран секунд хүйтэн усанд шумбаж байжээ. Нийт хорин хүний алтан амийг аварсан бөгөөд татаж гаргасан хүний тоо хамаагүй олон байсан гэдэг. Харамсалтай нь түүний аварсан зарим хүн амьд үлдэж чадаагүй байна. Түүнийг ээлжит хүнээ татан гаргах үед эрэг дээр байсан хүмүүс бүх бие нь шилэнд зүсэгдсэн байхыг олж харжээ. Хожим нь түүнээс хамгийн аймшигтай санагдсан зүйл юу байсан бэ? гэж асуухад

- Би хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тодорхой тооны хүнийг л аварч чадахаар байсан. Усны гүнд үзэгдэх орчин огт байхгүй байсан тул би тэмтэрч байгаад таарсан хүнээ татаад дээш гарч байсан. Нэг удаад нь усны мандалд гараад хартал би суудлын арьсан дэрийг барьсан байгаагаа мэдсэн. Үүнийг хараад миний алдааны үнэ цэнэ нэг хүний амиар хэмжигдсэнийг ойлгосон. Сүүлд нь би тэр дэрийг олон удаа зүүдэлсэн.

Түүний байгуулсан энэ гавъяа хоёр уушгийг нэвт хатгаагаар өвдүүлж, голын ус руу хотын бохирыг шууд хаядаг байснаас цусанд нь бохир орж бүх биеийн цус нь бохирдож хүндэрсэн байна. Эмч нар маш их хүчин чармайлт гаргаж түүний амь насыг аварсан боловч спортын амьдралдаа эргэн орох ямар ч боломжгүй болсон гэдэг. Ингээд тэр хөгжлийн бэрхшээлтэй болж өөрийнхөө гайхамшигтай авъяасыг насан үүрд үгүй хийсэн боловч бусдад бэлэглэсэн хайр энэрэл нь түүний туулсан аймшигт мөчүүдээс хэд дахин илүүг бусдад өгчээ.

Карьер, амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс хүний амьдралын утга учир.


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.