Э.Оюунболдын бүх давааг хүчингүй болгож, АВАРГА цолыг нь хураахаар шийдвэрлэлээ

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрч, цолыг нь хураах шийдвэр гарсан ч тэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах  хорооны шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр заргалдаж буй. 

Түүний нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болж шүүхээс шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Э.Оюунболд аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өглөө эхэлсэн шүүх хуралд Э.Оюунболд өөрөө ирээгүй. 

Улмаар өмгөөлөгч нь улсын аварга Э.Оюунболдтой холбоотой асуудал АТГ-т шалгагдаж байгаа учраас тухайн хэргийн давхцуулж захиргааны хэргийн шүүхэд шүүх шаардлагагүй учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүх хурал үргэлжилж дээрх шийдвэрийг гаргалаа. Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж үзсэн. Ингээд даваа бүхнийг нь хүчингүй болгож, аварга цолыг хураах шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.