Өчигдөр 17 өрхийн 34 иргэн угаарын хийд хорджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Сайжруулсан түлшний асуудлаар НМХГ, Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. Өчигдөр өглөөний 06.00 цагаас өнөөдөр өглөөний 06.00 цаг хүртэл 17 өрхөөс 34 иргэн угаартлаа гэсэн дуудлага ирсэн байна.

Тэдний 16 нь хүүхэд. 18 нь том хүн. Эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй гэлээ. Мэргэжийн хяналтын байгууллагаас иргэдийг түлшээ хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмжийг тараахад хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт 130699 айлд мэдээлэл хүргүүлсэн байна. Мөн байцаагч нар Тавантолгой түлш компанийн үйлдвэр дээр байнгын хяналт тавьж ажиллаж буй юм.

Албаныхан хэлэхдээ "Өчигдөр угаартсан гэж дуудлага өгсөн айлуудад Мэргэжлийн хяналтын байцаагчид очиход тараах материал хүргэсэн байна. Иргэд зөвлөмж, мэдээллээ хүлээж авчихаад галлагаагаа зөв хийгээгүйгээс болоод угаартах тохиолдол гараад байна. Төрийн байгууллагын ажилчид шөнө өдөргүй, нойр хоолгүй 24 цагаар зөвлөмж тарааж байгаа. Иймээс иргэд зөвлөмжийг мань дагаж мөрдөж, маш хариуцлагатай хандмаар байна" гэв. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.