Хятадууд хэвлэл мэдээллээ цензурдаж эхэллээ

2014 оны 06-р сар 20-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Хятадын Засгийн газар хэвлэл мэдээллийн хяналтын байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр шүүмжилсэн өнгө аястай мэдээ, мэдээлэл гаргахыг сэтгүүлчдэд хориглолоо. Хятад улсын Хэвлэл, нийтлэл, радио, кино болон телевизийн төрийн захиргааны газрын гаргасан мэдээлэлд энэ тухай тэмдэглэжээ.
Хятад улсын дарга Си Жиньпин тэргүүтэй удирдлагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хянах гэсэн сүүлийн үеийн оролдлогуудынх нь нэг энэ хориг болж байна. 

Мөн сэтгүүлчдэд хувийн цахим хуудас нээхийг хориглосон байна. Хятадын Засгийн газар  иймэрхүү хориг арга хэмжээг нэг бус удаа авч байсан билээ. Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, Хятадын нийгмийн ШУА-ийг гадаадын соёл нэвтрэхийг зөвшөөрч байна гэж Коммунист намын Сахилга бат шалгах төв комисс өнгөрсөн долоо хоногт шүүмжилжээ. Коммунист намын байр суурьтай улс төрийн үзэл бодлоо нийцүүлэхийг Төрийн зөвлөлийн шууд хяналтад байдаг тус академид Сахилгын төв комисс тушаасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.