
Дэлхийн ертөнц дээр хүмүүс төрөл бүрийн л хоол хүнс иддэг. Хоол ундных нь орц хэмжээ, илчлэгийн хувьд ч харилцан адилгүй. Хүний хоол хүнсэнд цаг агаарын нөхцөл, газарзүйн байрлал зэрэг олон зүйлээс шалтгаалдаг учраас Сибирийнхнийг их иддэг хэмээн гоочлох хэрэггүй. Учир нь хүйтэн сэрүүн улиралтай нутгийн хүмүүсийн зарцуулах энергийн хэмжээ нь халуун бүсийнхнээс хамаагүй өөр. Харин дэлхийн ховдгуудын жагсаалтад хамгийн түрүүнд Сибирийнхэн биш харин Америкчууд бичигддэг байна.
Америкчууд улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд бүхий л салбарт дэлхийд тэргүүлэх хүсэл сонирхолтой байдгийхаа адил хоол хүнсний тал дээр ч ноёрхогч байдаг нь үнэхээр гайхалтай. Америкчуудын араас европчууд жагсана. Ялангуяа Израйль бусад бүх үндэстнээс илүү. Тэдний гал тогоо болоод баярын ширээг өөх тос, чихэрлэг амттангүйгээр төсөөлөх аргагүй. Хоолонд тэгтэл ач холбогдол өгдөггүй, ногоо жимсхэнээр ходоодоо баярлуулчихаад сэтгэл ханадаг хүмүүс бол Өмнөд Африкт амьдардаг. Зүүн өмнөд Азийнхан болон Африкийн бусад улс оронд ч мөн цөөн төрлийн хүнсээр хэрэгцээгээ хангахаас аргагүй нөхцөлд хүн амынх нь олонх амьдардаг ч халуун дулаан уур амьсгал нь тэднийг мах, өөх тосонд дурлахын ч аргагүй болгодог бизээ.