Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл торгуулийн хуудас хаягаар тань ирнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэн зам тээврийн осол хэрэг ихээр гарах болсон.

Тухайлбал, 2014 оны эхний таван сарын байдлаар манай улсад нийт 769 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 148 хүний амь эрсдэж, 486 хүн эрүүл мэндээрээ хохирсон гэх харамсалтай тоон үзүүлэлт гарсан байна.

Гэхдээ эдгээр ослын дийлэнх хувь нь орон нутгийн замд хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гардаг аж.

Орон нутгийн замд осол ихээр гарч байгаа шалтгаанаар албаныхан анхаарч ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажлын хэсэг байгуулаад мотоцикльтой холбоотой осол хэргийг бууруулах зорилгоор ажиллаж байгаа аж.

Үүнээс гадна ЦЕГ-ын даргын 2016 оны зургадугаар сарын 9-ний 416 тоот тушаалаар улсын чанартай төв замуудад цэгэн болон хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулах чиглэлийг өгсөн байна. Энэхүү тушаал өнгөрсөн ням гарагаас эхлэн хэрэгжиж эхэлжээ. Тиймээс хот хоорондын хяналтгүй байгаа замуудад буюу сум, суурин газруудад цэгийн хяналтуудыг гаргаад байгаа аж. Тиймээс иргэд хөдөө орон нутгаас нийслэл рүү гарахад замд нь хяналт шалгалт хийх юм байна. Түүнчлэн эдгээр замуудад зөөврийн хөдөлгөөнт хурд хэмжигч, камерыг суурилуулж эхэлжээ. Тиймээс ямар нэгэн байдлаар нэг цэгт шалгуулаагүй өнгөрсөн байлаа ч дараагийн шалгалтын постод тухайн жолоочийн хурд хэтрүүлсэн мэдээлэл хүргэгдсэн байх гэнэ.

Тиймээс тухайн жолооч хурд хэтрүүлэн аль нэг постод шалгуулаагүй өнгөрсөн ч дараагийн шалгалтын постод эсвэл гэртээ очиход араас нь буюу гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хүргэгдэх ажээ.

2012 онд гарсан Засгийн газрын тогтоолоор 150 км зам тутамд нэгээс доошгүй хяналтын пост ажиллуулах учиртай. Ийнхүү орон нутгийн замд зам тээврийн осол гэмтэл гарах нь ихэсч байгаа тул энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байна.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.