Тим Данкан бүх цаг үеийн шилдэг тамирчин боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн энэ улиралд Г.Поповичийн шавь нар түрүүлсэн. Энэ нь “Сан Антонио Сперс”-ын тав дахь цом байлаа. Үндэсний сагсан бөмбөгт хамгийн олон түрүүлсэн багууд нь “Бостон Селтикс” 17 удаа, “Лос Анжелес Лейкерс” 16, “Чикаго Буллз” 6, “Сан Антонио Сперс” 5, “Детройт Пистонс”, “Филадеьфи 76”, “Майами Хит”, “Голден Стэйт” 3, “Нью Йорк Никс”, “Хьюстон Рокетс” багууд 2 удаа түрүүлжээ. Мөн “Сперс”-ын домогт тоглогч Т.Данкан таван удаагийн аварга, гурван удаа финалын “MVP”, хоёр удаа улирлын “MVP” авч бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг боллоо. Түүний өмнө алдарт М.Жордон зургаан удаагийн аварга, зургаан удаа финалын “MVP”, таван удаа улирлын “MVP”-гээр шалгарч тасархай амжилт үзүүлж байлаа. Тими 2013-2014 оны плей-оффт 158 удаа дабль-дабль хийж бүх цаг үеийн рекордыг эзэмших болсон.

Түүний өмнө М.Жонсон 157 удаа плей-оффт дабль-дабль хийж түүхэнд тэргүүлж байв. “Сан Антонио Сперс”-ын дасгалжуулагч Г.Попович таван удаа аваргын бөгж зүүж түүхэнд гуравт бичигдэх боллоо. Түүний өмнө 11 удаа түрүүлсэн Ф.Жексон, 9 аваргын бөгжтэй Р.Ауэрбах нар байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.