АТГ-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шалгаж эхэлжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталсан талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн аж. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд хэргийг шалгаж, яллагдагчаар татах тооцох тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.