Сөүл хотын ойролцоо зэвсэгт этгээд 9 хүнийг хутгалжээ

Twitter Print
2023 оны 08-р сар 04-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын нийслэл Сөүл хотын ойролцоох Соннам хотод өнгөрсөн пүрэв гарагт гэмт этгээд автомашинтайгаа явган зорчигчдыг дайрсныхаа дараа автомашинаасаа бууж, замд тааралдсан иргэдийг хутгалсан хэрэг гарсан байна.

Гёнги-до мужаас засгийн газарт суугаа гишүүн И Ки Ин өөрийн фэйсбүүк хуудаснаа гэмт этгээд машинаараа 5 хүнийг дайрч гэмтээснийхээ дараа машинаасаа бууж, 9 хүнийг хутгалж шархдуулсан тухай бичжээ.

Гёнги-до мужийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр гэмт этгээдийн халдлагад өртөж шархдсан 14 хүний 12-ынх нь биеийн байдал хүнд, 2 нь хөнгөн гэмтэл авсан байна.

Хууль сахиулагчид цагдаагийн газарт уг хэргийн талаар анх дуудлага ирснээс хойш 10 минутын дараа сэжигтнийг баривчилсан тухай БНСУ-ын Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сэжигтэн нь хүргэлтийн ажил хийдэг, 20 орчим насны эрэгтэй байсан хэмээн мэдээлж байна.

Уг хэрэг явдал гарахаас хэдхэн өдрийн өмнө нийслэл Сөүл хотод 30 орчим насны хутгаар зэвсэглэсэн этгээд 1 хүний аминд хүрч, 3 хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.