Хоёр өдрийн дотор 6 хүн нас барсан хэрэг бүртгэгдэв

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа, мягмар гарагуудад цагдаагийн байгууллагад 1654 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 43 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг тогтоож холбогдох нэгжүүдэд шалган 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Мөн нийслэлд золгүй байдлаар 6 хүн нас барсан, 11 хулгай, дээрмийн 2, танхайрах 8, бусдын биед гэмтэл учруулсан 1, зам тээврийн 10, осол хэрэг 14 гарч үүнээс 14 хүн гэмтэн 1 хүн нас барсан мэдээллийг Цагдаагийн газраас мэдээллээ.

Бусдыг бүлэглэн дээрэмдэх хэрэг сүүлийн үед гарч байгаад иргэдиг сонор сэрэмжээ дээшлүүлэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Орой үдшийн цагаар гудамжинд явж байхад нь нүүр рүү нь гараараа цохин, гар утсыг нь булаасан, цүнхийг нь дээрэмдсэн хэрэг гарсан аж. Урин дулаан цаг хэдийнээ ирж, иргэдийн хараа хяналт суларснаас гэмт этгээдүүдэд боломж олгодог үе.

Иргэд өөрсдийн хараа хяналтаа сайжруулж, цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж, зуслан, хөдөө гэхчилэн орон байраа эзэнгүй орхиж эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн машинаа гэрэлтүүлэгтэй, хамгаалалтай газарт тавьж аливаа эрсдэлд өртөхгүй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.