Шумуулны "хавх"

Twitter Print
2017 оны 06-р сар 26-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Зусланд гардаг бас шумуултай "тэмцдэг" улирал эхэлсэн учраас ээжүүддээ нэг хэрэгтэй зөвлөгөө хуваалцахаар шийдлээ. 

Шумуулны "хавх" хийх арга

Хэрэгтэй зүйлс: 1аяга ус, 1/4 аяга бор сахар, 1гр исгэгч буюу данбаоли, 1ш 2 литрийн ундааны сав

1. Ундааны савыг дундуур нь хувааж зүснэ.

2. Халуун усанд бор сахраа хутгаж уусгаад хөргөнө. Сахартай усаа зүссэн савандаа хийнэ.

3. Исгэгчээ нэмж хийнэ. Хутгаж болохгүй! Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл үүсч шумуулнуудыг "өөртөө татна"

4. Ундааны савны дээд хэсгийг доош нь харуулж уусмалтай савандаа юүлүүр маягтай тавиад хүсвэл скочоор наагаарай.

5. Уг саваа дээд хэсгийг нь нээлттэй үлдээж хар зүйлээр /цаасаар ороогоод өөрсдийнхөө байнга байдаг гэрийнхээ хэсгээс хол тавиарай.

Савтай бэлдмэлээ хоёр 7 хоног тутамд сольж тавина. Заавал бор сахар гэлгүй байгаа сахраа ашиглахад болно. Мөн 14 хоног гэлтгүй 7 хоногт нэг солиод байвал илүү сайн нөлөөтэй. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.