Хэт шүүмжлэгч хүний хүзүү сэрвээнд хуян үүсдэг гэнэ

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Бүх зүйлд шүүмжлэлтэй хандах нь нэг талаар хамгаалалт, дархлаа болох хэдий ч сөрөг зүйлс ихтэй байдаг.

Хэт шүүмжлэгч байх нь биднийг үргэлж бусдаас болон эргэн тойронд болж буй бүхий л үйл явдлаас дандаа буруу, мууг нь олж хардаг зуршилтай болгоно. Гэтэл уг нь бид бүгд л сайн сайхан амьдрал руу тэмүүлж, түүнийгээ бүтээхийн төлөө амьдардаг. Харин өнөөх шүүмжлэгч сэтгэлгээ маань тэрийг маань харлуулж, устгадаг гэж хэлж болно. Учир нь шүүмжлэгч бодол нь хэзээ ч эерэг байдаггүй.

Эерэг бодол, эерэг үг, эерэг хандлагаас эерэг өөдрөг амьдрал, ирээдүй хамаардаг. Тэгэхээр эерэг сайны гэгээ орох зайгүй болсон ухаан бодолтой хүн яаж эргэн тойрондоо гэрэл гэгээг түгээх билээ. Тэгэхээр шүүмжлэгч байх тусам бидний хувийн амьдрал, бидний гадаад хорвоогийн тусгал болох дотоод ертөнц маань харанхуй, сөрөг болохоос өөр аргагүй болдог. Үүгээр зогсохгүй шүүмжлэгч хүмүүсийн санаа бодолд төдийгүй физик түвшинд асуудал үүсдэг байна.

Хуян хөөрөх гэж бид ярьдаг даа. Энэ нь эрүүл мэндийн байдал, амьдралын хэв шинжээс хамаардаг боловч бидний илүү чухал, салшгүй хэсэг болсон оюун бодол өөрөөр хэлбэл энергийн биеэс маш их хамааралтай байдаг. Хүзүү сэрвээний орчимд олон хүн овойж бөөгнөрсөн товгортой болсон бдаг. Энийг бид олон янзаар нэрлэдэг, хуян, өндөр сэрвээ, авгай мах, г.м. Гэтэл зарим эзотерик болон парапсихологи судлаачдын үздэгээр энэ нь юманд дандаа шүүмжлэлтэй ханддаг, сэтгэл ханамжтай байж чаддаггүй, бас өөртөө итгэлгүй, өөрийгөө их голдог хүмүүст голдуу үүсдэг гэнэ шүү.

хүзүү хуян үүсэх зурган илэрцүүд

Тэгэхээр өөрт чинь тийм "бөгтөр" үүссэн бол өөрийнхөө авир байдал, бодол санаагаа шинжээд дүгнээд үзээрэй гэж зөвлөе.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.