Тулай өвчний тухай

Twitter Print
2023 оны 01-р сар 19-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.

Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана.

Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил хуралдана. Өвдөлт нь дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг. Ихэнхидээ эрэгтэйчүүд энэ өвчнөөр өвддөг бөгөөд сүүлийн үед эмэгтэйчүүд өвдөх тохиолдол багагүй гарч байна.

ИЛРЭХ ШИНЖ

Гэнэт эхэлнэ. Голчлон өглөө босоход л гэнэт маш өвчтэй гишгэж чадахгүй болно.

Маш хүчтэй өвдөлттэй. Орь дуу тавина. Байж суухын аргагүй болно.

Үе үе хавдаж улайна.

Хавдалт нь өглөө босоход л гэнэт гарсан байна. Зөөлөн шинж чанартай байдаг.

ЭМЧИЛГЭЭ

Хамгийн түрүүнд маш чанд хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах мөн бөөрөөр ялгарахыг нь сайжруулна. Шинж тэмдгийн болон шалтгааны эмчилгээ хийнэ.

Нэгэнт өвчилсөн хүмүүс дээрх дэглэмийг барихаас гадна заавал цусаа цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. 

Эх сурвалж: Их номгон уламжлалт эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.