
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нартай Украинд уулзаж, зр тарианы экспорт, Запорожье атомын цахилгаан станцын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы хувьд энэ нь ОХУ Украин руу довтолсноос хойш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечлэн уулзаж байгаа анхны уулзалт бол 2-р сарын 24-нөөс хойш Туркийн төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр ч удаа уулзаад амжсан юм. Антонио Гутерреш, В. Зеленский, Р Т. Эрдоган нар ОХУ Украин руу довтолсноос хойш украинчуудын Европ руу дүрвэх замын гол дамжин өнгөрөх цэг болсон Львов хотод уулзах юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Львовт өнгөрсөн лхагва гарагийн орой ирсэн ба тэрээр баасан гарагт үр тарианы экспорт сэргээд буй Хар тэнгисийн Одесса боомтоор зочлохоор төлөвлөжээ. Ирэх бямба гарагт Антонио Гутерреш Украины үр тариа, бордооны экспортын хэвийн ажиллагааг хянаж буй Истанбул дахь ОХУ, Украин, Турк болон НҮБ-ын албаны хүмүүсийн хамтран байгуулсан Нэгдсэн Зохицуулах төвд айлчилна. НҮБ болон Туркийн эрх баригчдын тусламжтайгаар Москва, Киев хоёр Хар тэнгис дэх Украины 3 боомтын үйл ажиллагааг сэргээх зөвшилцөлд хүрсэн бөгөөд үүний ачаар Украины мянга мянган тонн үр тариа импортлогч орнууд руу хөдөлжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр Ерөнхийлөгч Р. Т. Эрдоган үр тарианы экспортыг нэмэгдүүлэх, ОХУ-Украины дайныг дипломат замаар зогсооход шаардлагатай алхмуудын талаар хөндөж, Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй уулзах үеэрээ хоёр улсын бүх талын харилцааг хэлэлцэнэ гэжээ.
Турк улс ОХУ-ын Украин руу довтолсон явдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд Европын бусад улс орнуудтай нэгдэхээс татгалзсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хөндөх бас нэг гол асуудал бол Запорожье АЦС-ыг тойрсон нөхцөл байдал юм.
Украин, ОХУ хоёулаа бие биенийгээ Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье АЦС-ын байрыг галлаж буйд буруутгаж байгаа юм. ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн тус цахилгаан станцыг хяналтандаа авсан бөгөөд станцын үйл ажиллагааг украин ажилчид нь хариуцаж байгаа хэвээр юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Антонио Гутерреш Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай Запорожье АЦС-ын аюулгүй үйл ажиллагааг хэлэлцжээ.
НҮБ-ын зүгээс Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн шинжээчдийг Киев хотоор дамжуулан Запорожье АЦС-д хүргэх боломжтой гэсэн санао тавьсан ч Оросын тал Украины нийслэлээр дамжих нь аюултай хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(68.204.74.16) 2020-01-29 12:53Zov
Хариулах