АНУ, БНСУ-ын хийсэн гэрээ цөмийн дайнд хүргэх аюултай гэмээн Пхеньян санууллаа

Twitter Print
2023 оны 05-р сар 01-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Вашигтон, Сөүл хоёр БНСУ-ын нутаг дэвсгэрт байршуулах Америкийн зэвсэгт хүчний стратегийн хэрэгслүүдийнхээ тоог нэмэгдүүлэх тухай гэрээ хийсэн нь бүс нутагт хурцадмал байдлыг "цөмийн дайны ирмэгт" тулгаж байна хэмээн Хойд Солонгосын талаас буруушаажээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон БНСУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын БНАСАУ-ыг тогтоон барих төлөвлөгөөнд Сөүлийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Хоёр орны тэргүүнүүд БНСУ-ын хамгаалалтйг сайжруулж, тус улсын газар нутагт АНУ-ын зэвсэгт хүчний стратегийн хэрэгслүүдийг тогтмол байршуулах тал дээр зөвшилцөлд хүрсэн ба уг зөвшилцлийн дагуу АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн пуужин тээгч шумбагч онгоцнууд 1980-аад оноос хойш анх удаа БНСУ-д байрших аж.

Хойд Солонгосын KCNA агентлаг Сөүл, Вашингтон хоёрын байгуулсан гэрээ нь дээрх хоёр улс Хойд Солонгосын эсрэг байж болох хамгийн "дайсагнасан, түрэмгий арга хэмжээ" авахад бэлэн байгааг харуулж байна гэжээ.

Түүнчлэн Америкийн стратегийн объектуудыг Солонгосын хойгт байршуулах нь бүс нутгийн тогтвортой байдалд сэв суулгаж, онцгой эрх бүхий, цэргийн хүчтэй блок байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа хэмээн тайлбарлажээ.

Пхеньян Сөүл, Вашингтон хоёрын байгуулсан гэрээг ашиглан Вашингтон, "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоог удаа дараа зөрчин үйлдсэн цөмийн зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүдийнхээ хариуцлагаас мултрахыг оролдож, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг цөмийн дайны ирмэгт тулгаж, БНСУ-ыг бүхэлд нь цөмийн дайны гол бааз болгон хувиргаж, дэлхийг эзэгнэх стратегиа боловсруулж байна" гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.