Чи орой болгон ажлаа тарж ирээд “Өнөөдөр юу хийв дээ?” гэж надаас асуудаг даа...

Twitter Print
2022 оны 10-р сар 21-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Нэг нөхөр орой ажлаа тараад гэртээ иртэл гурван хүүхэд нь гэрийнхээ гадаа тоглоод сууж байна гэнэ, бүр унтлаганы хувцастайгаа шүү. Эхнэрийнх нь машины хаалга нь онгорхой, гэрийнх нь хаалга ч бас дэлгээтэй байна гэнэ. Нохой нь хаана ч яваа юм бүү мэд, бараа нь харагдсангүй.

Нөхөр дотогш орвол дотор нь ч бас эмх замбараагүй байна гэнэ. Үүдний өрөөний гэрэл асаалттай, шалан дээр баахан бүтээлэг бөөгнүүлээд хаячихсан. Зочны өрөөнд зурагт асаалттай, дуу нь хамаг чанга дээрээ, хүүхдийн тоглоом, хувцас хунар шалаар нэг.

Гал тогооны өрөөний угаалтуур дүүрэн бохир аяга таваг, тогоо шанага. Ширээн дээр өглөөний цайнаас үлдсэн хоол унд тэр чигээрээ. Хөргөгчний хаалга дэлгээстэй. Дэргэд нь нохойны хоол шалаар нэг асгарчихсан байна гэнэ. Энэ бүхнийг хараад нөхрийн дотор өөрийн эрхгүй сэрдхийлээ.

Тэрээр “Манай хүн зүгээр л байдаг байгаа даа?” гэж бодсоор хүүхдийн тоглоом, хувцас хунар дээгүүр харайлгасаар хоёр давхарт гартал хоёр давхарын угаалгын өрөө усанд автсан байлаа. Шалаар нэг цэлийх усанд хүүхдийн тоглоом, шүдний сойз, нүүр гарын алчуур, 00-ын цаас хөвж байна гэнэ.

Нөхөр унтлагын өрөөндөө оров. Орондоо тухтай нь аргагүй ном уншаад хэвтэж буй эхнэрээ хараад тэрээр мэл гайхан:

- Үгүй, чи чинь зүгээр үү? Энэ орон гэр чинь яачихаа вэ гэж асуулаа. Эхнэр нь өөдөөс нь инээмсэглээд:

- Чи орой болгон ажлаа тарж ирээд “Өнөөдөр юу хийв дээ?” гэж надаас асуудаг даа...

- За тийм.

- За тэгвэл өнөөдөр би ёстой ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2021-06-10

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.