Хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэх төдийхнөөр шүү...

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Тэдгээр комедиан залуус бол
үзэл санаа тээгчид юм.
Гэтэл манай урлагт үзэл санаа тээгчид
байхгүй болсон шүү дээ...

Тухай;

Хошин урлагийнхан дүгнэлт хийж байгаа байлгүй дээ. Ер нь Х Түц - ийн хүргэсэн шатан дээр зогссон. Үргэлжлүүлж аль ч продакшн бүтээлийн төвшний ажил хийгээгүй. Одоо санаа,зохиол, найруулга, ур чадвар гэх бүх ойлголтууд дээр шинэ эргэлт хийхгүй бол явахгүй болжээ. Хошин урлагт сүүлийн жилүүдэд Дүр гэх ойлголт бүр байхгүй болсон.

Сосорбарам, Цэрэнпагма нарын сурвалжлагч, саальчин Хонгорзул шиг дүр хаана байна. Дэмидбаатарын хадам эх, Цэрэндарьзав гуайн сайдын охин шиг дүр үзэгдэхээ больсон. Зүгээр л утсаар ярьдаг дүр шүү дээ. Нэг дор гурван өөр мөн чанартай охины дүрийг амьдруулж байгаа юм. Мэргэжлийн ур чадвар гэж тэр л дээ.

Өнөөгийн хошин урлагийнхан эр нь эмэгтэй хүн болж тоглох, муу тааруухан дүр нь хөдөөний хүн байх, за тэгээд бүх эрэгтэй жүжигчид нь нэг ядарсан эмээгийн, үр хүүхэддээ гомдсон хөгшин эхийн дүр л бодож олдог. Яахаараа ээж болгон тийм ядруу төгсөх ч ёстой юм ккк Бүгд ижилхэн эмээ байх нь ёстой гуниг санагддаг. Яагаад өвгөдийн дүрээ барьж авдаггүй юм. Бардаггүй юм уу, эсвэл хүйсээр дарангуйлах гэдэг бүр нэг шившгийн дорд үзэлдээ идэгдсэнийх үү?

Гэнэтийн бэлэг - Шинэ үе продакшн шинэ хошин шог - Uzver.co

Үнэхээр гайхмаар санагддаг. Сэдвийн хүрээ ингэсхийгээд л дуусна. Хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэх төдийхнөөр шүү.
Орчин цагт “хөдөөний хүн” ч гэж байхгүй болсон. Хөгшчүүд ч тэдний үзүүлдэг шиг биш. Өөр зууны, өөр хөгшид шүү дээ...

Манай хошин урлагийнхан ийнхүү утга учиргүй хашгираан болж дуусчээ. Муу юмыг чанга хашгираан өөд нь татахгүй л дээ.
Өөр нэг шалтгааныг нь би энэ урлаг найруулагчгүй болсонтой холбож хардаг. Найруулагч бол хэн дуртайгийн авирч гараад суучихдаг сэнтий биш. Энэ бол маш том мэргэжил, маш том эрэмбэ, маш том авьяас, маш том мэдрэмж, маш том характер, маш том хөдөлмөрийн цогц... Найруулагч бол хаан.

Манай жүжигчид нэг жаахан нэрд гараад, гавьяат энэ тэр болонгуутаа өөрөө найруулах гээд гүйчихдэг. Уучлаарай, ёстой ичдэг шүү. Та ямар эрхтэй юм. Хэн, хаанаас өгөв. Ямар их сургууль олгов. Жүжигчин болж ч амжаагүй байж та юу хийгээд явнаа...

Жүжигчин Г.Ундармаа: Тайзан дээр гарах юмсан гэж битүүхэндээ ...

Өөр нэг зүйл; манай жүжигчид жаахан нас нэмэнгүүтээ найруулагч болох эрхтэй гээд хадуурчих юм. Наад нас чинь бүр ч хамаагүй шүү.

Хоёрт, овоо мөнгөжөөд ирэхээрээ найруулах эрхтэй болчихлоо гэж андуурдаг. Өршөөгөөрэй, Найдандорж гэдэг найруулагч л Х-ТҮЦ-ийг бүтээсэн гэж би хувьдаа хардаг. Одоо ч нэг айлын амбаарын продакшн болоо шив дээ. Тэр залуусыг тэр найруулагч хөтөлсөн юм. Бүү март.

Удаах зүйл;

Урлагийнхан дотроос хамгийн эхэлж зах зээлд шилжсэн, хамгийн эхэлж эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн нь, хамгийн их болсон болоогүй юм үйлдвэрлэж мөнгө хийсэн нь хошин урлагийнхан шүү. Урлагийн хүний этик, мөн чанараа, манлайллаа эргэж нэг хараарай.

Өнөөдөр бол баяртай гэж хэлмээр байна. Цаана чинь боловсролтой, шинэ залуу үе гараад ирсэн байна. “UB comedy club” гээд ямар гоё сэтгэдэг залуус гарч ирээд стэндап комеди хийгээд явж байна вэ. Тэдгээр комедиан залуус бол үзэл санаа тээгчид юм. Гэтэл манай урлагт үзэл санаа тээгчид байхгүй болсон шүү дээ.

Тэдний уналтын ердөө нэг жишээг дурьдая. Ардын, гавьяат жүжигчдийнх нь рекламанд бүтээж байгаа дүрийг л хараарай. Ямар ч тоглолт байхгүй. Тийм болохоор тэдний рекламдсан цайг ч сонирхох хүсэл төрөхгүй, сурталчилсан гоймон будааг нь ч авмааргүй байдаг. Яагаад ийм болов?

Хошин шог 2018 - Publications | Facebook

Яагаад гэвэл манай урлагийнхан өөрийгөө сурталчилж байгаа гурилаасаа дээгүүрт тавиад байдаг юм. Гурилыг танихын тулд тариаг мэддэг байх ёстой. Хичнээн хүний хөлс хүчний үнэтэйг мэдэрсэн байх ёстой. Та тарианы, хөлсний, талхны үнэр мэдэрч байж тогло...

Манай жүжигчид өөрсдийгөө зохиолын дүрээсээ том зиндаанд шидчихдэг нь дэндүү хөөрхийлөлтэй санагддаг.

Аргагүй дээ, найруулагч хэрэггүй гээд манаргаад яваа улс энэ мэт рүү эргэж өнгийхгүй биз. Захиргаагүй, зангаргагүй, замбараагүй продакшнуудын үед монголын хошин урлаг ингэж саарал үе рүү шилжлээ. Харамсалтай байна.

Амьдралдаа би олон найруулагчтай уулзаж учирсан. Агуу Балжиннямаас эхлээд нэрс цувна.

Амьдралдаа би бас олон агуу жүжигчидтэй уулзаж учирсан. Агуу их Нямсүрэн, Сэдэд, Цэрэнпагма гээд урт цуваа хөвөрнө.

Монголын урлагийн бурхад юм даа. Их юм сонссон. Их зам харгуйнх нь үүх түүхээр аялсаан... заримыг нь ил гаргасан... зарим нь архивт маань бий.

Нэг л зарчим олж харсан. Тэд өөрсдийгөө юунаас ч дээш эрэмбэлдэггүй юм билээ.

Сэтгүүлч Б.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Үнэнг хэлэв

      (182.214.30.59) 2020-04-02 22:39
      • 1
      • 0

      Ялангуяа тэр дундуур нь тоглож байх явцдаа дуулж бүжиглээд бгд нь үнэн дургүй хүргэмээр шинэ үе ялангуяа... х түц ганц гайгүй нь бусад нь бүгд хог болсон..мөрөөдлийн театр этр бол үнэн дургүй хүргэмээр юм их хийнэ ямарч сонирхолгүй чадваргүй хөдөөнөөс хөгшин настай аав ээжийгээ юм үзүүлэх гэж л хүмүүс үздэг байх өөр ч мдхгүйээ

      Хариулах

    • Зочин

      (77.1.81.205) 2020-04-02 16:00
      • 1
      • 0

      Ёстой зөв бичлээ гэхдээ бас шинээр гарч буй Comedy нь бас онцгүй ээ баахан ризда шаа гэсэн маш их бүдүүлэг хэллэгтэй

      Хариулах

    • БИ ЖИРИИНЛ ҮЗЭГЧ

      (66.181.168.81) 2020-04-02 15:47
      • 1
      • 0

      Б.Ганчимэг харинч нэг үнэнийг бичиж, монголын хошин урлаг гэж хашгирсан орилсон дуу чимээтэй, хачин гажууд хөдөлгөөнтэй..солонгос маягийн хачин зохимжгүй нүүр амаа үрчийлгэсэн...... за за та нар өөрсдөө мэдэж л байгаашдээ...ёстойл хүн шоолсон,хөгшид эмгэдийг доромжилсон ..хэлэх ч муу үг алга, Амбий,Бооёо 2л лав 70,80 насныхаа буяныг барж байгаа байхаа гэж бодохоос өрөвдөх юм.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.144) 2020-04-02 15:47
      • 1
      • 0

      хаха ёстой голыг нь олж хэллээ,одоо тарж үз хошин шогийнхон минь

      Хариулах

    • Мийга

      (202.126.89.8) 2020-04-02 15:34
      • 1
      • 0

      Тиймэ шүү үнэн

      Хариулах