Том Брэди 55 дахь удаагийн супер боулын тоглолтын үеэр өвдгөндөө бэртэл авсан ч тоглолтоо дуусгалаа

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Долоон удаагийн супер боулын аварга Том Брэди өвдөгний хагалгаа хийлгэсэн байна. Тэрээр супер боулд оролцож байх үеэрээ энэ бэртлийг авсан гэж хэлсэн нь олныг гайхшруулаад байна.

Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн үнэмлэхүй аварга Том Брэди зүүн өвдгөндөө мэс засал хийлгэсэн гэдгийг Тампа Бэй баг мэдэгджээ.

55 дахь удаагийн НФЛ-ийн аварга Тампа Бэй багтайгаа Брэди бага хугацааны бэлтгэл хийж дуусаад мэс засал хийлгэн үүнийхээ дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаадаа баяртай байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ. Брэди хэлэхдээ "Надад үнэхээр сайхан санагдаж байна. Буцаад бүрэн формдоо орж, Бүх хүчээ дайчлан ажиллаж байна. “хэмээн хэлжээ.

Брэди 2020 оны улирлын туршид 610 дамжуулалтын 401-ийг 4633 ярд, 40 удаа цохилтоор гүйцэтгэсэн. Дараа нь Тампа Бэй багаа ахлан плей-оффын шатанд тэргүүлж, супер боулд Канзас Сити Чифс багийг 31-9 харьцаатай хожсоноор 55 дахь удаагийн супер боулд түрүүлсэн байна. У

лмаар Брэди финалын шилдэг тоглогчоор тодорч, долоо дахь түрүүгээ хүртэн, супер боулд түрүүлсэн хамгийн ахмад хамгаалагч болжээ. Тэрээр финалын тоглолтын үеэр зүүн өвдгөндөө бэртэл авсан байжээ. Брэди хэлэхдээ " Би оны төгсгөлд ямар нэг зүйл хийх ёстой гэдгээ мэдэж байсан. Бэртэл гэмтлийн сайн тал нь бусад зүйлсд цаг зарцуулж чадна. Би бэртэл гэмтэлтэй маш удаан зууралдсан. Тиймээс би өвдөгний мэс засалд орсон. Үүнийг хийсэндээ баяртай байна. Энэ нь гарцаагүй хийх шаардлагатай зүйл байсан. Маш сайн үр дүн гарах байх. Үүндээ маш их баяртай байгаа. Энэ жил би өнгөрсөн жил хийж байснаасаа илүү зүйл хийх боломжтой санагдаж байна.” хэмээн хэлжээ.

Брэди 20 жилийн хугацаанд Нью Энгланд Патриотс багийн төлөө хүчин зүтгэж зургаан удаа түрүүлсэн билээ. Тампа Бэй Букканирс баг Супер боулд оролцсон 22 тоглолгчоо бүгдийг нь багтаа үлдээж чадсан бөгөөд дахин аваргын төлөө дайрахаар шийдээд байна.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.