Их Британи Германыг ч тагнасаар байна

Twitter Print
2013 оны 11-р сар 07-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Их Британий Independent сонин, “Их Британий тагнуулын алба Германыг ч тагнадаг байсан. Тэд Берлин хотод төвөө байгуулсан” гэж мэдээлжээ. Мөн Independent сонинд “Эдвард Снөүдэний тарьсан шуугианы дараа АНУ тагнуулын төвүүдээ хаасан, харин Их Британи нууцаар утас чагнах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Их Британий тагнуулын алба АНУ болон бусад холбоотнуудтайгаа хамтран, дэлхийг бүрсэн ЭСЯ-ныхаа сүлжээгээр дамжуулан утас чагнах нууц станцууд байгуулсан. ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн гар утсыг 10-аад жилийн турш чагнасан нь ил болоход энэ шуугианыг намжаах зорилгоор Берлин дэх АНУ-ын ЭСЯ дээвэр дээрх станцаа хаасан. Гэвч АНУ-ын Үндэсний аюулгүйн албаны баримтууд болон агаараас авсан гэрэл зургаас харахад Их Британи Германы парламентаас чулуу шидэх хэмжээний ойрхон газарт сэм чагнах ажиллагагаа үргэлжлүүлж байна. АНУ-ХБНГУ-ын дипломат харилцаанд сэв суусан шиг одоо Их Британи-Германы харилцаа ч хөндийрч болзошгүй. Учир нь эдгээр улсууд ЕХ-ны гол түнш орнууд. Америкчуудын гараа сунгахаас айсан газарт Их Британи нууц ажиллагаагаа үргэлжлүүлсээр.” гэж бичжээ.

Европын парламент дах ХБНГУ-ын гишүүн Иан Албрехт, “Хэрэв Их Британий Берлин дэх ЭСЯ-ны дээвэрт тагнуулын станц байрладаг бол тэд улс төрчид, сэтгүүлчдийг онилдог байх нээ. Тэр хүмүүс аюултай гэж үү?” гэж ярьсан байна.

Энэ мэдээ гарсан даруйд ЕХ их Британий ерөнхий сайд David Cameron-аас тайлбар тус улсын тагнуулын албаны Европ дах үйл ажиллагааны талаар тайлбар хүсчээ. Харин Лондон, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул тагнуулын асуудлын талаар мэдэгдэл хийхгүй гэжээ. Гэтэл энэ нь ЕХ-ны суурь зарчимтай шууд зөрчилдөнө. Иймд Их Британи-Герман улсууд дайснууд гэж үү гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Б.Эрдэнэчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.