Хар дарсан зүүд шиг “авто-гоол”

Twitter Print
2014 оны 06-р сар 19-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн тэмцээний үеэр өөрийнхөө хаалганд гоол оруулах нь хамгийн их сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тухайн тамирчин сэтгэлээр унахаас гадна баг нь хожиж яваад автогоолын улмаас ялагдал хүлээвэл бүгд түүнийг үзэн ядах болно. 1994 оны дэлхийн аваргын хэсгийн тоглолтонд АНУ-Колумб учраа таарсан. Хэн хожсон нь цааш өрсөлдөх байсан шийдвэрлэх тулаан Колумбын А.Эскобар өөрийн хаалганд гоол оруулж шигшээ баг нь 1:0-ээр хожигдсон. Харсан бүхэн түүнийг үзэн ядаж байгаа юм шиг өөрт нь санагдаж байсан тэрээр алтан амиараа гэмээ цайруулсан.

Нэгдсэн улсад дэлхийн аваргын тэмцээн өндөрлөж Колумбын тамирчид нутагтаа ирсэн. Гэтэл нэгэн солиотой хөгжөөн дэмжигч Колумбын хөлбөмбөгийг булшилсан хэмээн А.Эскобарыг буудан алсан байна. Энэхүү аймшигт аллага дэлхий нийтийг цочиролд оруулж хөлбөмбөгчид “автогоол” оруулахаас илүү айдаг болжээ. А.Эскобарын үхэл улсынхаа хөлбөмбөгийн хөгжилд сөргөөр нөлөөлж Колумб түүнээс хойш өндөр амжилт үзүүлээгүй. Харин олон жилийн турш хүнд дарамтанд байсан тамирчид нь одоо л айдас хүйдсээ даван туулж, шинэ үеийн залуучууд нь Бразилд гайхамшгийг бүтээхээр ирлээ.

Дэлхийн аваргын түүхэнд “Франц-98”-ын үеэр хамгийн их буюу зургаан удаа “автогоол” орсон. Харин 1934, 1958, 1962, 1990 оны дэлхийн аваргад “автогоол” бүртгэгдээгүй байна.

Дэлхийн аваргын тэмцээнүүдэд “автогоол” орсон байдал

Он

Хаана болсон

Түрүүлсэн орон

Авто гоол

1930

Уругвай

Уругвай

1

1934

Итали

Итали

0

1938

Франц

Итали

2

1950

Бразил

Уругвай

1

1954

Швейцарь

Герман

4

1958

Швед

Бразил

0

1962

Чили

Бразил

0

1966

Англи

Англи

2

1970

Мексик

Бразил

1

1974

Герман

Герман

3

1978

Аргентин

Аргентин

3

1982

Испани

Итали

1

1986

Мексик

Аргентин

2

1990

Итали

Герман

0

1994

АНУ

Бразил

1

1998

Франц

Франц

6

2002

БНСУ/Япон

Бразил

3

2006

Герман

Итали

4

2010

ӨАБНУ

Испани

2

 

1994 оны дэлхийн аваргын үеэр Колумбын тамирчин А.Эскобар өөрийн хаалганд гоол оруулсан. Энэ үйлдлийнх нь төлөө нэгэн солиотой хөгжөөн дэмжигч түүнийг дэлхийн аварга дуусаад эх орондоо ирээд зургаа хоног болж байхад нь буудаж алсан байна. Гэмт хэрэгтэн А.Эскобарыг буудаж байхдаа "Гоол, гоол" гэж хашгирч байсан гэж гэрчүүд мэдүүлэг өгчээ. "АНУ 1994"-ын "А" хэсэгт Румын, Колумб, Швейцарь, АНУ орсон бөгөөд Румын нэгээр гарч АНУ-Колумбын тоглолтонд хэн хожсон нь шөвгийн 16-д шалгарах байв. Гэтэл А.Эскобар "автогоол" оруулж шигшээ баг нь 1:0-ээр ялагдал хүлээсэн юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.