10 цагаан буян vs Mastery

Twitter Print
2021 оны 10-р сар 04-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн ур чадвараа (Mastery) өндөр түвшинд хөгжүүлж чадсан хүмүүс асар их өөрчлөгдөж төлөвшдөг тухай түүх олон байдаг. Түүний нэг нь ядуу тариачин Засгийн газрын зөвлөх болтлоо өсөж ба гүн ухаантан болж болдгийг харуулсан Ninomiya Sontoku-ийн түүх юм. Mastery-г хөгжүүлнэ гэдэг чинь буян хураах тухайд юм байна.

Бид 10 цагаан буян гээд л бүгд л ярьцгаадаг (хуучнаар бол Билэг Барамид гэдэг гэсэн). Энэ дашрамд хэлэхэд барамид гэдэг нь ямар учиртай юм бол гээд байсан чинь санскрит Parami гэдэг үгнээс улбаатай бололтой. Parami гэдэг нь утгачилбал төгс гэсэн үг бололтой. Санскритаар 10 цагаан буяныг 10 Parami гэдэг юм байна. Бид харин 10 цагаан буяныг энгийн хар хүний сахих ёстой 5 сахил (Pancha Sila), анхан шатны лам нарын сахивал зохих 8 сахилтай (Attanga Sila) болон лам нарын сахидаг 10 хатуу сахилтай (Dasa Sila) хольж хутгаад л ярьцгаадаг. Харин 10 цагаан буян гэж дараахыг хэлдэг байна. Үүнд:

1. Өглөгч занг хөгжүүлэх (generosity - dana)

2. Ёс зүйтэй байх дадлыг хөгжүүлэх (morality -sila) – бусдаас ёс зүйтэй байхыг шаардахын оронд би өөрөө бусдад төвөг болж байна уу? би бусдад зовлон учруулж байна уу? гэдгээ бодолцож бусдад зовлон учруулахгүй байх дадлыг хөгжүүлбэл харин ч ёстой жинхэнэ утгаар буян хураах юм шүү.

3. Таатай мэдрэмжийн араас хөөцөлддөг зуршлаас татгалзах гэх юм уу даа (renunciation - nekkhamma)

4. Билэг ухааныг хөгжүүлэх (wisdom - panna) – тасралтгүй суралцаж чадаж байгаа юу?

5. Зүтгэл гаргаж чармайх (effort - viriya)

6. Тэвчээрийг хөгжүүлэх (tolerance - khanti)

7. Үнэнийг эрхэмлэх (truth - sacca)

8. Сэтгэл шулуудаж шийдэмгий байх (strong determination - adhitthana)

9. Хувиа хичээгээгүй хайрыг хөгжүүлэх (selfless love - metta)

10. Тэгш амгалан байж сурах (equanimity - upekkha)

Эдгээр шинж чанаруудыг хөгжүүлж байвал 10 цагаан буян хурааж байна гэж ойлгох нь зөв юм байна (Pariyatti, 2020).

Мэргэжлийн хувьд Master болно гэдэг чинь ёс зүйтэй байх (2), билэг ухааныг хөгжүүлэх (4), зүтгэл гаргах (5), сэтгэл шулуудаж шийдэмгий байх (8), тэр бүү хэл аливаа асуудал тэгш амгалан байх (10) зэргийг шаарддаг тул буян хураах асуудал яах аргагүй л мөн юм.

Казүо Инамори бол “чи ажлаа төгс хий, тэгсэн цагт билиг ухааныг хурааж чадна” гэж өөрийн номондоо бичсэн байдаг нь ийм учиртай байж.

Tsetsen Ds

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.