
АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС
Хүний амьдралын аз жаргалын үндэс бол ачлал энэрэл, хайр халамж, хүндэтгэлтэй хандах, үүрэг хариуцлага хүлээх, өөрийгөө тунгаан бодоход бий.
- Хайр яаж бий болдог вэ? Хайр бол төрөлх чадвар, гэвч түүнийг сэргээн амилуулах хэрэгтэй. Хүүхдийн сурган хүмүүжлээс эхлэн эерэг сэдэл өгөх, дуурайх замаар хайрыг амилуулах, суралцах замаар хайр үүсгэж, ачлах, энэрэх, баярлаж талархах, хайрын сэтгэл гаргах, жинхэнэ хайрыг олж, хайрыг мэдрүүлж, хуваалцвал хайрын хүч энергийг олж дундаршгүй, барагдашгүй хайрын сэтгэл дүүрэн болж бялхдаг. Ингэж хайран дунд аз жаргал эхэлдэг. Хайрыг өсгөх хөгжүүлэх, дамжуулах уламжлахаас үүрэг хариуцлагын сэтгэл үүсэж, хайрын үүрэг хариуцлагаар хүний ертөнцийг дулаацуулан, улмаар түмэн олонд хайр энэрлээ хүртээж, наран мэт гийгүүлэн дулаацуулна. Жинхэнэ хайр байвал таны амьдрал гэгээлэг өөдрөг болдог.
Жинхэнэ хайр гэдэг өр авлага нэхэхгүй, сэтгэл гаргаж, эзэрхэж ноёрхохгүйгээр хайрыг хуваалцаж, баярлаж талархсан сэтгэлээр , өөрийгөө хайрлан, өрөөлийг хүндэлж хайрлан хамгаалахын нэр юм. Хайр нь нэг чиглэлд биш, харин хос чиглэлд байдаг. Жишээлбэл, аав ээж нь үр хүүхдүүдээ энхрийлэн хайрлаж, үр хүүхдүүд нь аав ээжээ ачлан хүндэтгэдэг. Хүүхэд нялх багадаа аав ээжээрээ хайрлуулж, хайрыг гүйцэд хүртвэл сая сэтгэлийн амар тайвныг олж, бие сэтгэл нь эрүүл өсөн бойждог. Хүүхэд нас бол сэтгэлийн эрүүл мэндийн чухал үе шат мөн. Хэрвээ энэ үед аав ээжийн хайрыг бүрэн гүйцэд амсаагүй бол нэг насаараа бие сэтгэл эрүүл өсөн бойжиход нөлөөлөх болно. Ялангуяа уураг тархины мэдрэлийн эс сэрж, харилцан холбогдож эрүүл өсөж бойжиход чухал ач холбогдолтой.
Маш олон насанд хүрэгсдийн сэтгэлийн асуудал нь хүүхэд насандаа аав ээжийн хайр дутагдсантай нягт холбоотой байдаг. Үүнээс гадна бага насандаа найзын хайр, багшийн хайрыг хүртэж, залуу насандаа хань ижлийн хайрыг хүртэх, идэр үед хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн хайрыг хүртдэг. Идэр насны хүмүүст хайр нь тэдний ажил үйлс, амьдралын хөдөлгөгч хүч нь болдог. Өтөл настай хүнд хайр, хүндэтгэл нь түүний аз жаргал , амьдралын утга учир юм.
- Аав ээжийгээ хайрлах нь хүний нэг насны амьдралын суурь юм. Аав ээжээ хайрлавал сая хайрын жинхэнэ амтыг мэдэрч, үүнээс өөрийгөө хайрлах, хүнтэй зөв харилцах, бусдыг хайрлах, эх байгалиа хайрлах зэрэг олон сайхан зүйлсийн эх үүсвэр болдог.
Хайр нь хүний бие сэтгэлд маш чухал үйлдэл үзүүлдэг. Хайр амар тайван, аз жаргалыг бий болгодог. Хайр хүний биед сайн даавар, эерэг энергийг бий болгож биднийг улам эрүүл чийрэг болгодог. Иймээс хамгийн гол нь хайрыг үүсгэж, хайрлах хүч энерги бий болгож, хайрыг хуваалцахад бий.
- Хайр бол аливаа хөдөлгөгч хүч, эерэг энерги, эрүүл энх, аз жаргалын үндэс суурь юм. Жишээлбэл, сурах дуртай хүн эрдэмтэн болдог. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүн эрүүл чийрэг хүн болно. Эрхэлсэн ажилдаа хайртай дуртай байвал амжилтанд хүрдэг. Хайрыг үүсгэж болно. Зорилготой хийсэн бүхэнд дур сонирхол төрдөг.
Зөв оновчтой үзэл ухамсраар удирдуулж, үйл ажиллагаа явуулах үед бидний биед биохимийн өөрчлөлт гарч, ашигтай даавар, эерэг энери бий болж сайн эргэлт үүсдэг. Хэрэв та хайрын эерэг энерги, ачилж энэрэх, баярлаж талархах, хариуцлагатай сэтгэлгээ, өөрийгөө тунгаан бодох эерэг энергитэй бол амьдрал чинь сайн сайхан болно.
- Хайр маш баялаг агуулгатай. Халамжлах, хүндэтгэх, тохинуулах, магтан сайшаах, зоригжуулах, хөхүүлэн шагнах, урамшуулах, нотлох, үнэлэх, хүлээн зөвшөөрөх, анхааран сонсох, ерөөж бэлгэдэх, итгэх, хариуцлагатай байх, тусалж дэмжих, сурган хүмүүжүүлэх зэрэг нь бүгд хайранд багтана. Мөн зохистой шүүмжлэх нь ч нэг зүйлийн эерэг энерги, хайр мөн. Үүнийг зөв ойлгож хүлээн авах хэрэгтэй.
- Хүн хэрвээ бусдын хайраар дутвал, ялангуяа дотно хүнийхээ хайраар дутвал сэтгэл нь тэнцвэргүй болж, сэтгэлийн хямрал үүсэж өвчин тусдаг байна. Өвчтэй хүний хувьд хайр хамгийн их хэрэгтэй. Ялангуяа эдгэж байгаа өвчтөнд хайрын дэмжлэг маш чухал. Хайрын хүчин чадал хязгааргүй. Хайр өвчтөний эдгэрэлтийг түргэтгэхээр барахгүй гайхамшгийг үүсгэж болно...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.