Энэтхэгчүүдийн эх орон руугаа шилжүүлсэн мөнгө 100 тэрбум ам. долларт хүрчээ

Twitter Print
2023 оны 05-р сар 06-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Гадаадад байгаа энэтхэгчүүдийн 2022 онд эх орон руугаа шилжүүлсэн мөнгө 100 тэрбум ам. долларт хүрчээ хэмээн Дэлхийн банк онцолжээ.

Энэтхэгээс өмнө өөр ямар ч улс ийм хэмжээний мөнгө гадаадад байгаа иргэдээсээ хүлээн авч байгаагүй аж.

Дэлхий даяар гадаадад ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлж буй мөнгөний хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар буюу 625 тэрбум ам. доллараар нэмэгдсэн ба энэ мөнгө нь бага болон дунд орлоготой орнуудад амьдарч байгаа айл өрхүүдийн орлогын чухал эх үүсвэр болдог гэдгийг Дэлхийн банк онцолжээ.

Гадаадаас эх орон руугаа шилжүүлж буй мөнгө нь шинээр мэндэлж буй хүүхдүүдийн жин нэмэгдэх, сургуульд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэх гэх зэргээр эрүүл мэнд, нийгмийн нөхцөл байдал сайжрахад нөлөөлдөг байна.

Энэтхэг улсаас гадна Мексик, БНХАУ, Египет, Филиппин зэрэг улс орнууд гадаад байгаа иргэдээсээ хамгийн их мөнгө хүлээн авчээ.

Сүүлийн жилүүдэд энэтхэгчүүд олноороо Их Британи, АНУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу олноороо нүүж, өндөр цалинтай ажил хийх болсноор эх орон руугаа илүү их мөнгө илгээх боломжтой болжээ.

Энэтхэг, Непал зэрэг орнуудын гадаад байгаа иргэдээсээ хүлээн авсан мөнгө нэмэгдсэн бол Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад уг үзүүлэлт өмнөх оныхоос 10 хүртэлх хувиар буурсан нь цар тахлын үеэр засгийн газруудын хэрэгжүүлж байсан хөнгөлөлт урамшууллын бодлого цуцлагдсантай холбоотой гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.63.96) 2023-06-20 21:04
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах