Гурван иргэнийг галын аюулаас аварсан Б.Маргадад баяр хүргэлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 16-нд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод гал гарсан байна. Гал түймэр үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс амиа алдах дөхжээ. Хэдийгээр тухайн айл нэгдүгээр давхарт байрладаг ч гэлээ цонхыг нь гаднаас нь төмөрлөсөн учраас дотор нь байсан хүмүүс гарах ямар ч боломжгүй байсан аж.

Энэ үед 5 настай дүүгээ хөтлөөд дэлгүүр явж байсан Б.Маргад хүү эр зориг гарган гал гарч байгаа айлын цонхных нь төмрийг салган улмаар дотогш нэвтрэн орж гурван хүний амийг аварсан баатарлаг үйлс бүтээсэн байсан. Амь аврагдсан хүмүүсийн дунд хэвтэрт байдаг өндөр настан байжээ.

Б.Маргадын ээж Ж.Оюунгэрэл “Манайх яг хажуугийнх нь байранд амьдардаг юм. Тэр үед хүү маань дүүгээ хөтлөөд урд талын дэлгүүр рүү явж байсан юм билээ. Гэтэл 24 дүгээр байрны нэгдүгээр давхрын айлд гал гарч, дотор нь хүмүүс гарч чадахгүй байсныг хараад дүүгээ гадаа түр үлдээн жижиг өрөөнийх нь цонхны гаднах төмрийг мултлаад цонхыг нь хагалаад дотогш орсон. Гурван хүн байсны нэг нь хэвтрийн хөгшин байсан гэсэн. Эхлээд хоёр хүнийг нь цонхоор гаргаад буцаж орж нөгөө хэвтрийн хүнийг үүрч гаргасан. Хүүгээрээ их бахархаж байна” гэлээ.

Түүний хүү Б.Маргад нь Элитийн 150 Баталионы дэд ахлагч, буудагч цолтой юм байна. Ийм гаьяатай үйлс бүтээсэн түүнд өнөөдөр цахим хуудсаар ард иргэд, мөн хэвтэрт буй аврагдсан ахмадаас талархлын үгтэй захидал ирсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.