Улсын прокурорын Ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр /2020.02.03/ Ерөнхийлөгчийн тамгын газрын /ЕТГ/  дарга З.Энхболдод иргэнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн,  25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаарх баримтуудыг хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын прокурорын Ерөнхий газраас /УЕПГ/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “Иргэн Г.Буяндоржоос 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нэр бүхий прокуроруудтай холбоотой гомдол гаргаж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. УЕПГ-аас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлээд байна. Тус мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно” гэжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцаж, Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.

Г.Ганаа

 

Холбоотой мэдээлэл:

“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийн гомдлыг АТГ-т шилжүүлжээ

Нэр бүхий прокурорууд бүлэглэн “Ноёд” группын захирал Г.Буяндоржоос авлига нэхсэн баримтыг дэлгэлээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (66.181.161.22) 2020-02-08 20:55
      • 0
      • 0

      Олж ирээд шоронд нь хий наад муу Халиунаа худлаа бултаж байгаан

      Хариулах