Нярай хүүхдийн чих амархан өвддөг

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж төрсөн нярай буюу 4 сар хүртэлх хүүхдүүдийн дунд ажиглагддаг нэг гол бэрхшээлтэй зүйл нь чих өвдөх юм. Учир нь нярай хүүхэд хөхөө хэвтээ байдалтай хөхдөг учир сүү нь урсан чих рүү орж улмаар өвчлүүлдэг байна.

Манайхан хүүхдээ уйлж байна гээд анзаардаггүйгээс болж чих нь улам үрэвсдгийг хүүхдийн эмч нар анхааруулж байна. Мөн нэг таамаг дэвшүүлж буруу эмчилдэг нь тархины даралт гэсэн онош. Учир нь тархины даралттай гэдэг оношийг эмчийн зүгээс л гаргана, дээрээс нь үнэхээр тархниы даралттай бол шөнө унтахгүй, бас дагзаар нь халуун оргих шинж тэмдэг илэрдэг байна.

Сүүлийн үед хөдөө орон нутагт чих нь өвдсөн нярайг тархины даралт гэж буруу оношилж байсан тохиолдол гарсан байна. Нярай хүүхэд зовиургүй бол тэр бүр уйлахгүй. Ямар нэгэн зүйл нь таалагдахгүй, эвгүй санагдсан тохиолдолд л уйлж түүнийгээ илэрхийлдэг учир нийт эцэг эхчүүддээ хэлэхэд мэргэжлийн эмч нарт цаг алдалгүй үзүүлж байхыг сануулж байна.

Нярай хүүхэд 1 нас хүртлээ дор хаяж 18 удаа өвддөг гэсэн судалгаа ч байдаг байна. Тэгэхээр ойр ойрхон эмнэлэг явлаа гэж ундууцахын оронд баяр баясгалан болсон бяцхан үрсийнхээ төлөө үүнийг хийж занших шаардлагатай болоод байна.

Хүүхдийн чих амархан өвддөг ч эмчилгээ хийлгэлгүй даамжирвал дүлийрэх ч аюултай гэнэ. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч нярай үрсээ эсэн мэнд өсгөцгөөе.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.188.85) 2020-01-01 20:58
      • 0
      • 0

      bayrlaa hvvhdiin chih uwduhud ymar arga hemjee awah zaawartai bwal sain l bna

      Хариулах