Олимпийн өдөр тохиож байна

Twitter Print
2015 оны 06-р сар 23-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн зургаадугаар сарын 23-нд олон улсын Олимпийн өдөр тохиодог. Олимпийн хөдөлгөөн үүссэн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярт өдөр дэлхийн улсууд Олимпийн  медальт тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Манай улсын хувьд ч зуны Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. 1964 оны Токиогийн наадамд анх Олимпийн хөдөлгөөнд нэгдсэн тэр цагаас хойш 2 алт, 9 мөнгө, 14 хүрэл нийт 24 медалийг найман удаагийн наадмаас хүртсэн байна.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын Олимпчдын түүхэнд өөрийн нэрийг тодоор үлдээсэн. Тэрээр эх орондоо анхны алтан медалийг авч ирсэн бол, анхны Олимпийн хошой медальт тамирчин болсон нь мөн л түүхэнд бахархам амжилтаар тэмдэглэгдэн үлджээ.

Мөн сонирхогчдын төрлөөр Э.Бадар-Ууган “Бээжин 2008”-аас алт, чөлөөт бөхийн төрөлд Ж.Мөнхбат “Мехико 68”, Х.Баянмөнх “Мюнхен 72”, З.Ойдов “Монреаль 76”, Ж.Даваажав “Москва 80”-аас мөнгөн медаль. Жүдо бөхийн төрлөөр “Москва 80”-аас Ц.Дамдин мөнгөн медаль, буудлагын спортоор О.Гүндэгмаа “Бээжин 2008”, боксын спортын төрлөөр П.Сэрдамба “Бээжин 2008”, Н.Төгсцогт “Лондон 2012”-оос мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Харин хүрэл медалийг чөлөөт бөхийн төрлөөр Т.Артаг, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Д.Оюунболд, С.Батцэцэг, жүдо бөхийн төрлөөр Р.Даваадалай, Д.Нармандах, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, боксын спортын төрлөөр Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, буудлага спортоор Д.Мөнхбаяр нар хүртсэн аж.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.