Ядаргааг ялах ясны шөл, шимт тос гаргах арга

Twitter Print
2020 оны 02-р сар 05-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

1. Үхрийн булууны ясыг махнаас нь сайтар салгаж бэлтгэнэ.

2. Ясаа болвол 5, 5 см хэмжээтэй хөрөөдөж хуваавал сайн. Аль болох жижиг болгож хуваах хэрэгтэй.

3. Хуваасан ясаа том саванд хийгээд ясаа далд орох хэмжээний хүйтэн ус хийж 16 цаг ясаа дэвтээнэ.

4. 16 цагын дараа гал дээр тавьж буцалгах ба 30 минут орчим буцалгана.

5. Шөлөө асгаад саваа угаагаад дахин ясаа далд орох хэмжээний хүйтэн ус шинээр хийнэ.

6. Маш зөөлөн гал дээр 16 цаг орчим чанахад үхрийн ясанд агуулагдаж буй бүх эрдэс шим шөлөндөө шингэж тос ялгарна. Хэт өндөр темпратурт эрдэс нь уурших бас шөл ширгэдэг учир бага галаар дөнгөж бөмбөлөг үүсч буцлах хэмжээнд галаа тохируулаарай.

/9 нэгжтэй плитканы 3 нэгж дээр буцалгахад яг таардаг. 4 нэгжтэй плитка бол 1 нэгж дээр буцалгахад болно/

7. Шөлөө хөргүүрт хөргөөд тосон давхаргыг царцааж тусад нь авна.

8. Шөлөө шүүлтүүрээр шүүж 1 удаагын цаасан аяганд хөлдөөж хэрэглэх ба цай, хоолондоо 1 аяга шөл хийж хэрэглэнэ.

Tsetseghen online shop-н зураг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.