
Давсаг унжсантай холбоотой үүсэх зовиур:
-
Хүнд зүйл өргөх, дасгал хийх, гүйх харайх, инээх, ханиах, найтаах, бөөлжих үед шээс дуслах, зарим үед гоожих
-
Шээж дуусаад босоход давсганд шээс үлдсэн мэт мэдрэмж төрөх дахин 00 ормоор санагдах, ойр ойрхон 00-ийн өрөө орох
-
Аарцаг, давсаг орчим хүнд оргих, унжиж өвдөх, сав руу хатгуулж, дарж, дүүрч өвдөх
-
Давсаг бөөрний үрэвсэл буюу циститээр ойр ойрхон өвдөх гээд байдаг болох
-
Дотуур өмд үе үе нойтон оргиж давсаг орчим чинэрэх
-
Бэлгийн харьцаанд орох үед тааламжгүй байх, өвдөх зарим үед шээс дусах
Аарцгийн хөндийн эрхтнүүд үтрээ рүү урвах, унжих эмгэг олон янз, зөвхөн давсаг бус үтрээний булчин суларснаар нарийн гэдэс болон умай унжих зэрэг эрхтэн доошилсоноор олон зовиур илэрч болдог.
Хэрвээ давсаг унжиж, шээс задгайрсан, шээсний сүв өргөсөж хөдөлгөөнд орсон байвал хэддүгээр зэргийн өөрчлөлттэй байна гэдгийг эмч үзэхийн дээр ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТУСЛАМЖТАЙ ҮТРЭЭНИЙ БУЛЧИНГ ҮНЭЛЖ ямар эмчилгээ хийвэл зохистой эсэхийг тодорхойлдог.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.