Монголд хандуулсан Оросын бодлого хэрхэн бүтэлгүйтэв

Twitter Print
2014 оны 06-р сар 20-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Монголын эдийн засгийн шинжээч, профессор Сергей Радченко саяхан "Монгол дахь Хятад-Оросын өрсөлдөөн" гэх нийтлэл нэгэн сайтад тавьсан байна. Жижиг хэмжээтэй хэдий ч их багтаамжтай энэ нийтлэлд Монгол дахь Оросын бодлого бүтэлгүйтсэн шалтгаан болон 1990 оноос хойш Монголд гарсан өөрчлөлтүүдийг Оросын эрх баригчид ойлгоогүйг онцлон тэмдэглэжээ. Мөн Монгол Улс улам бүр бие даасан тоглогч болж, "тус улсад бүр "агентлаг" бий болсон" баримтыг сөхсөн байна.

ОХУ, Монголд урьдын байр сууриа сэргээхийн тулд улс төр болон санхүүгийн чиглэлээр асар их хөрөнгө (Зөвлөлтийн үеийн эхлээд 11,4 тэрбум долларын, дараа нь 172 сая долларын өрийг цайруулснаар нийт өрийн 97,8 хувийг хүчингүй болгосон) зарцуулж, Путин, Медведев хоёр айлчилж, харилцаагаа сэргээн, Оросын нөлөөний хүрээнд Монголыг багтаахыг оролдсон боловч Москва хүссэнээ биелүүлж чадаагүй юм.

Яагаад ийм явдал болов? Үүнд шинжээч дараах хариуг өгчээ. Нэгдүгээрт, Москва Монголын улс төрийн байдлыг сайн мэдэхгүй, тоглогчоо сонгож чадахгүй байна. Зөвхөн эрх мэдлээ алдсан төдийгүй, авлигын хэргээр шоронд орсон Н.Энхбаярыг Путин дэмжиж байсан, Н.Энхбаярын халааг авсан Ц.Элбэгдоржийг Путин 2009 онд айлчлахдаа үл тоосон, Орост олборлолтын лиценз өгнө гэж амлаж байсан Ерөнхий сайд С.Баяр огцорсон, сонгуульд Ардчилсан намд ялагдсан, хоёр нам болон хуваагдсан МАХН-д найдлага тавьж байсан нь Оросын алдаа болсон гэдгийг тэмдэглэсэн байна.

Тэрээр Москвагийн бүтэлгүйтэлийг зөвхөн Путины алсын хараагүйгээр төдийгүй, Монголын гадаад бодлогын гол чиглэл болсон Хятад, Орос, Монголын хооронд маневрлах бодлогыг ойлгоогүйгээр тайлбарлажээ. Энэ талаар Монголын элитүүд хоорондоо зөвшилцсөн аж. Аль намын харьяалалтай байхаас үл хамааран улс төрчдийн аль нэг нь дангаар Москва, Хятад эсвэл Өрнөдийн ашиг сонирхлыг хамгаалахгүй.

Хятадын талаар баримталж буй бодлогыг эдийн засгийн гол түнш болон "Хятадын заналхийлэл"-ийн айдас гэсэн хоёр хүчин зүйлээр тодорхойлогддог. Гэхдээ өөр нэг сонирхолтой зүйл бий. 2013 оны намар Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал Оросын Ерөнхий сайд Д.Медведевийн айлчлалтай давхцаж таарсан бөгөөд Н.Алтанхуяг Хятадад нүүрс нийлүүлэх хэлэлцээр байгуулж, Д.Медведев Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээг нэмэгдүүлэх гэрээтэйгээр тус бүр аян замын ганзага дүүрэн буцсан. Сергей Радченкогийн тэмдэглэснээр, Монгол, Орос хоёр Хятадын зах зээлийн төлөө сонирхолтой нөхцөлд өрсөлдөж байгаагаар зогсохгүй онцгой  эргэлт хийсэн байна. Урьд нь Орос, Хятадын (жижиг улсын хоёр том хөрш) хооронд нийтлэг зүйл олон байсан бол, одоо тус тусын гол шалгууруудын нэг болох эдийн засгийн түүхий эдийн чиглэлээр нэгдэн нийлж байгааг Радченко онцлоод Хятадын нөлөө өсөн нэмэгдэхээс болгоомжилсон Монгол Улс бидэнтэй яах аргагүй хамтран ажиллахаас өөр аргагүй болно гэж тооцоолсон ОХУ анхнаасаа эрх ашигтаа ахиц дэвшил гаргаж чадахааргүй буруу аргыг сонгосон гэж үзсэн байна. Мөн түүний онцолсноор энэ нь Орос улс, Улаанбаатар төмөр зам дахь хувиа ашиглаж Монголыг барьцаанд байлгаж байна гэсэн сэтгэгдэл Монголчуудад төрүүлсэн. Мөн Монголчууд "гурав дахь хөрш" гэсэн бодлого, баримтлалаар олон улс, орнуудын дунд маневрлаж байгаа нь Өрнөдийн талыг баримтлагч улс төрчдийн хуйвалдаан бус, харин Монголын элитүүдийн зөвшилцлийн үр дүн болохыг Москва ойлгохгүй байгааг тэрээр тэмдэглээд Монгол улс хоёр их гүрний геополитикийн тэмцлийн объект болохын зэрэгцээ чухал тоглогч болж байгааг онцолсон байх юм.

 
 
 
 
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.8) 2019-11-05 14:59
      • 0
      • 0

      эдийн засгын нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

      Хариулах