Нүцгэн эмэгтэй замын бөглөрөл үүсгэв

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Австрийн нийслэл Вена хотод замын бөглөрөл үүсэх нь ховор. Харин саяхан их сонин байдлаар замын бөглөрөл үүсч, бүр машинууд хоорондоо мөргөлджээ. 

Оюутан Грегори Шакаки гэртээ харихаар явж байтал гэнэт зам бөглөрч, урд нь байсан 2 машин мөргөлджээ. Хоёр жолооч машинаасаа бууцгаан юм ярьж дээшээ заахыг хараад тэр зүгт харвал орон сууцны байрны 3-р давхарын цонхоор хөлөө унжуулан, хагас биеэ ил гаргасан залуухан бүсгүй наранд биеэ шарж байсан аж. 

"Тэр өдөр их халуун байсан болохоор би эхлээд юу харснаа ойлгоогүй, наранд цохиулаад толгой эргэж байна даа гэж бодсон. Гэтэл тэнд байсан машины жолоооч нар түүнийг хараад ухаангүй. Үүнээс болоод замд бөглөрөл үүссэнийг сая л ойлгосон" гэж энэ зургийг авсан оюутан залуу дурсчээ. 

Мотоцикль барьж явсан Майкл Кийнаст гэдэг залуу "хүмүүсийн хараад байгаа тэр зүгт харах гэснээс болж анхаарал сарниж, урдах машинаа мөргөчихсөн. Тэр бол үнэхээр анхаарал сарниулсан үзэгдэл байлаа" гэж цагдаагийн газар мэдэгджээ. 

Зуны улиралд Австрийн Вена хотод ихэнхдээ бороотой, бүрхэг байдаг учраас нар гарсныг ашиглаж залуу бүсгүй биеэ шарах гэсэн нь ийнхүү замын бөглөө үүсгэж, жолооч нарын анхаарлыг сарниулснаар осол гаргах үндэс болжээ. 

Харин залуу бүсгүйд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Яагаад гэвэл энэ талаар зохицуулсан хуулийн заалт байдаггүй гэнэ. Нүцгэн эмэгтэйг харах гээд осол хийж бөглөрөл үүсгэсэн жолооч нар ихэнх нь эрчүүд байсан нь ойлгомжтой. "Эр хүн олзноос, эрвээхэй галнаас" гэдгийн адил эрчүүд ээ гэж,... гэж л хэлмээр санагдлаа. 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.