
НЭГ САРЫН ДОТОР АМЬДРАЛДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ
Дараах төлөвлөгөөг биелүүлж чадвал нэг сарын дараа та өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.
БҮХ ЗҮЙЛИЙГ 4 ХЭСЭГТ ХУВААЯ: НЭГ, НЭГ ДОЛОО ХОНОГООР
Нийт хугацаа – 1 сар. Нэг сар бие даан ажиллаад амьдралаа сайн тал руу нь өөрчилж чадна. Долоо хоног болгон өөр өөр төлөвлөгөөтэй – Амьдралын хэв маягт хэвшүүлэх 3 даалгавар. Энэ дүрмийг сарын турш дагаж мөрдөнө. Харин дараа нь яах вэ гэж үү? Таны л шийдэх хэрэг.
1 ДЭХ ДОЛОО ХОНОГ: БИЕ ЭРХТЭН, СЭТГЭЛ САНААГАА ЦЭВЭРЛЭХ
1. Ойролцоогоор өглөөний 6 цагт босно. Урьд өмнө хэзээ ч гаргаж чадаж байгаагүй цагийг өөртөө гаргах боломжтой. Гэрийнхэн чинь унтаж байх хооронд өөрийн хүссэн зүйлээ хийж болно. Өнөөдрийг эрч хүчтэй өнгөрөөхөд биеэ бэлдэх сайхан боломж. Өглөө босохоос залхуураад байгаа нь таны ядарсных биш шүү. Миний хувьд бол өглөө босож чадахгүй байгаа нь өөрийнхөө амьдралаар амьдрах хүсэлгүй байгаагийн шинж гэж боддог. Орноосоо эртлэн босох гэж юундаа яарна вэ – хүйтэн өглөө, түгжирсэн зам, эцэс төгсгөлгүй ажил төрөл… “Шинэ өдөр ирлээ” гэсэн бодолтой байна уу? Өглөө цоглог босч өөрийнхөө амьдралыг өнгөлөх үү эсвэл өглөө аажуухан босч амьдралаа байгаагаар нь өнгөрүүлэх үү?
2. Хөнгөн хооллох. Цаашдын өөрчлөлтөд тань маш их эрч хүч хэрэгтэй. Биед байгаа хорыг гадагшлуулах, хүнд хоолноос биеийг хөнгөлөх, амттанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт дасан зохицоход бидэнд маш их эрч хүч хэрэгтэй. Хүн болгонд хоол хүнстэй холбоотой сул тал бий, бид тэр муу зуршлаасаа хагацах цаг болсон. Таны хувьд ямар хоол хүнс эрүүл санагдаж байна тэрийгээ л сонго. Идэх хоолныхоо хэмжээг багасгаад, унтахаасаа өмнө идэх зүйлээс татгалзана. Бусдаар та бие организмаа сонсож хоол судлаачдын зөвлөгөөг дагана. Хамгийн гол нь биелүүлж чадахгүй хэцүү даалгавар бүү тавь. Хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгаж эрүүл, хөнгөн, шим тэжээлтэй хоол сонгоорой. Бие эрхтэн тань танд талархаж, аз жаргалыг мэдрэх болно.
3. Спорт. Эрүүл сэтгэл санаатай байхад бие эрхтний тэнцвэрт байдал чухал. Бие эрхтний тэнцвэрт байдалд хөдөлгөөн нөлөөлнө. Хөдөлгөөн бол амьдрал. Иймд, ядарч эцсэн бие эрхтнийг та өдөөж өгөх хэрэгтэй. Өдөр болгон их бага хэмжээгээр илүү хөдлөхийг хичээ: Ажилдаа явахаар хувцсаа өмсөхдөө толины өмнө бүжиглэ, цахилгаан шатнаас татгалзаж шатаар яв, том заал тойрч гүй, хамаагүй ээ – хөдөлж л байвал ямар ч хөдөлгөөн болно.
2 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: ОРОН ЗАЙ, АЖИЛ ТӨРӨЛ, ОРЧИН ТОЙРНЫГ ЦЭГЦЛЭХ
1. Орон зайгаа цэвэрлэх. Бүгдийг хаяцгаая. Булан тохой болгоныг, ширээ, шкаф гээд бүгдийг. Та бодоод үз дээ: Таны гэрт байгаа ямар нэгэн зүйл зай эзлэхээс гадна таны энергийг авч байдаг. Өчүүхэн зүйл ч гэсэн адилхан шүү. Энэ үндэслэлээр би хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл хог дээр гаргаж хаясан. Үнэхээр шаардлагатай бөгөөд хэрэглэх зүйлүүдээ л авч үлдсэн, мөн миний сэтгэлийг сэргээдэг, надад үнэхээр дурсамжтай зүйлээ авч үлдсэн. Гэхдээ нэг сануулах зүйл бий: Жишээ нь 2010 оны 2-р сарын 14-нд таны хайртын бэлэглэсэн бамбарууш одоо болтол хадгалагдаж байгаа бол (харин та хайрттайгаа салаад удаж байгаа) энэ “сөрөг” дурсамжаасаа салахын тулд бамбаруушийг гаргаж хаях л хэрэгтэй. Эргэлзэх зүйлгүй хая. Хаясны дараа таны сэтгэл хөнгөрөөд л ирнэ. Дээрээс нь бүх шал, тавцангийнхаа шороог сайтар зүлгэ.
2. Ажил төрөл, үүрэг хариуцлагын цэвэрлэгээ. Хэдэн жил англи хэл сурах гэж зовж байгаагаа та бодоод үз дээ. Эсвэл хөдөө байгаа нагац ах дээрээ очоод ирье гэж хэдэн жил бодов доо. Эсвэл өөр бусдад амласан зүйлийн жагсаалт дуусахгүй үргэлжилсээр л байна уу? Энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. Шийдэх хоёр арга зам байна: (1) хийх, (2) бүгдээс татгалзаад хийхгүйгээр шийдэх. Хэрвээ нагац ах дээр очихоос татгалзаж чадахгүй бол маргааш яваад ир. Өөртөө ачаа үүрүүлж байхаар тэр дор нь хийж бай.
3. Орчин тойрны цэвэрлэгээ. Таныг хойш татах эсвэл бухимдуулах аливаа харилцааг таслан зогсоо. Бүх зүйлд сэтгэл дундуур байдаг, юмыг байнга шүүмжилж байдаг хүмүүсээс зайгаа барь. Харилцаагаа тасалж сур, үгүй гэж хэлж сур. Хэрвээ таны эрх чөлөө үүнийг шаардаж байвал өөрийгөө хүмүүжилгүй, ухамсаргүй, галзуу мэт байлгаж сур. Гэхдээ эцэг эх энэ тохиолдолд хамаарахгүйг анхаарна уу. Эцэг эхтэйгээ бол харилцаа хэцүү байсан ч гэсэн харилцаагаа сайжруулахын төлөө л зүтгэх хэрэгтэй.
3 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗОРИЛГО БОЛОН МӨРӨӨДӨЛ
1. Төлөвлөгөө бичээд биелүүлж бай. Өнгөрсөн долоо хоногт бидний хийж дуусгаагүй ажил бий. Ямар санагдаж байна даа? Та эрч хүчээ мэдэрч байна уу, дуусгаагүй ажилдаа ханцуй шамлан ороход бэлэн байгаа биз? Эсвэл үгүй юу, хийхээр төлөвлөсөн ажлаасаа хэд хэдийг шууд хасах уу? Хийгээд дарсан нь дээр биз дээ? Ямартай ч миний хувьд би эрч хүчтэйгээр хийж дуусгах хүсэл төрдөг. Зөвхөн ажлаа төлөвлөхгүй, мөнгө санхүү, амралт аялал, өөртөө гаргах цаг болгоныг төлөвлөх ёстой. Хийх хүсэл төрөх тийм төлөвлөгөө гарган зүтгээрэй.
2. Байж болохгүй зүйлийн жагсаалт. Гол нь: Өөрийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй гэж бодсон мөрөөдлөө бич. Жишээ нь Эверестийн оргилд гарах (магадгүй таны нас 70 хол гарсан ч бай). Цаг байна, мөнгө, шаардлагатай, холбоо сүлбээ байна, авьяас байна. Өөр танд юу хэрэгтэй юм? Үнэндээ миний анхны мөрөөдөл биелэшгүй гэж бодож байсан юм, 2014 онд бичиж байж билээ. Харин өнөөдөр би тэр мөрөөдлөө биелүүлчихээд сууж байна. Өнөөдрийн нүдээр харахад миний тэр үед “байж боломгүй зүйл” маань ямар инээдтэй өчүүхэн зүйл байгаа вэ гэж өөрийгөө шоолж сууна.
3. Өдөр болгоныг төлөвлөнө. Орой нь суугаад маргаашийн өдрийг төлөвлөнө. Товч тодорхой төлөвлөгөө ямартай ч байх ёстой. Орой боллоо, төлөвлөгөөгөө гаргалаа. Маргааш өглөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу явахгүй байсан ч хамаагүй, таны ажлын эрч хүч нэг дахин нэмэгдсэн байхад л хамаг учир оршино. Шалгарсан арга шүү.
4 ДЭХ ДОЛОО ХОНОГ: ХИЛ ХЯЗГААРАА ТЭЛ
1. Өөрөөр амьдрахыг оролд. Жижиг ч хамаагүй зүйлийг өөрчлөхийг хичээ. Ажил руугаа шинэ замаар яв. Өөр кафегаар үйлчлүүл эсвэл үнэтэй дэлгүүр орж үз. Спортын шинэ төрлөөр хичээллэ. Урьд өмнө хийж үзээгүй ямар ч ажил байж болно. Нэг л ажлыг өдөр болгон хийдэг өөрөөсөө энэ ажлыг би өөрөөр хийж болохгүй гэж үү асуугаад үз. Өөртөө шинийг нээхийг байнга оролдож бай.
2. Ая тухын бүсээс гарч үз. Хэрвээ та дээрх зүйлүүдийг бүгдийг тогтмол хийдэг бол ямар нэгэн байдлаар өөрчлөөд үз. Бидэнд цаашид явах зам олон бий. Та өндрөөс айдаг уу? Явж шүхрээр үсрэе. Танихгүй хүмүүсийн дунд байхаасаа ичдэг уу – үдэшлэгт явцгаая, гэхдээ ганцаараа явна шүү.
3. Амралт. Та юу гэж бодоов – Зогсоо зайгүй л хөдөлмөрлөөд зүтгээд байна гэж бодсон уу? Гэрээсээ гарч, интернэт, утаснаасаа холдож, ганцаараа зугаалж амар. Өөрөө өөртэйгөө ярилц. Юу болж өнгөрсөн, ямар өөрчлөлт гарснаа өөрөөсөө асуу? Цаашид яаж амьдрахаа урьдчилан хар. Туулах замын дунд таны төсөөлж байснаас ч их өөрчлөлт гарах болно. Өдөр тутмынхаа амьдралд та эдгээр зүйлийг дагаж мөрдсөнөөр та өөрийнхөө амьдралыг өөрчилж, өөрийгөө ихийг бүтээж чадах нэгэн гэдгийг ойлгох болно.
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.53.63) 2023-03-03 12:55БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.53.63) 2023-03-03 12:55БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах