Косовод сонгуулийн байр руу халдсан хэрэг гарчээ

2013 оны 11-р сар 06-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Косовод орон нутгийн сонгууль болжээ. Гэтэл санал хураах нэг байр руу халдсан хэрэг гарсан байна. Өөрөө хэлбэл, Серб гаралтай Косовочууд орон нутгийн сонгуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, санал хураах байр руу дайрлаа гэж үзэж байна. Энэ хэрэг Косовогийн Mitroviça дүүрэгт болжээ. Энд өөр өөр үндэстэн ястнууд зэрэгцэн оршин суудаг. Нүүрэндээ баг зүүсэн залуус санал хураах байранд орж ирээд, нулимс асгаруулагч хий цацан, саналын хайрцгуудыг газар чулууджээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар анх удаа Серб гаралтай Косово иргэд саналаа өгөх юм. Тэднийг сонгуульд оролцуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага энэ сонгуульд техникийн дэмжлэг үзүүлсэн. Гэвч халдлагын дараа тус бүс дэх санал хураах 3 цэгээс мэргэжилнүүдээ эргүүлэн татжээ. Серб болон Косовогийн эрх баригчид сонгуулийн ирцийг өндөр байлгахын тулд ихээхэн хүч тавьж, ажилласан. Серб гаралтай зарим Косово иргэд сонгуульд саналаа өгвөл, тусгаар тогтносон Косово улсыг хуль ёсны болгон баталгаажуулсан үйл явдал гэж бодоцгоожээ.

Kosova, 2008 онд Сербээс салан тусгаарласан. Тусгаар тогтнолоо зарлахад Косово дах үндэсний олонх болох Албаничууд талархан хүлээж авсан ч Сербүүд эсэргүүцсэн юм. Мөн Сербийн эрх баригчид Серб иргэдэд хандан, сонгуульд саналаа өг хэмээн шахалт үзүүлжээ. Белградын эрх баригчид Косово дах Сербүүдэд одоо ч нөлөөтэй хэвээр байгаа юм. Харин  Mitroviça дүүрэгт зөвхөн Албани иргэд саналаа өгсөн байжээ. 

Б.Эрдэнэчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.