
Бид бүгд хоорондоо харилцан холбоотой, шүтэн барилдлагатай амьдардаг. Бид мод, шувуу, нар, сартай холбоотой. Нар хиртэлт дэлхий гараг дээрх амьдралд асар том нөлөө үзүүлдэг. Хэрэв та хиртэж буй нарыг харвал насан туршдаа сохорч магад. Нарыг хэзээ ч шууд битгий харж байгаарай. Нар хиртэлтийн үед гэрээсээ битгий гараарай. Энэ үед гадаа гармаар их санагдана. Яагаад гэвэл нар хиртэх үеэр тэнгэрт од эрхэс харах боломжтой болдог. Шөнө харагддаг од эрхэс нар хиртэлтийн үеэр харагддаг. Тийм болохоор гадаа гараад дээш харах хүсэл маш их төрнө. Гэвч зайлсхийгээрэй. Битгий гараарай.
Энэ таны нүдэнд маш аюултай. Хамгийн гол нь ТАНЫ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНД МАШ ХӨНӨӨЛТЭЙ. Таны ОЮУН УХААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНӨӨЛТЭЙ.
НАР ХИРТЭХ ҮЕД МАШ ОЛОН ХҮН ДОТРОО УУР ХИЛЭН МЭДРЭХ БОЛНО. Гарч харсан хүмүүс алсдаа нүдний өвчтэй болно, хараагүй болно. Жирэмсэн хүмүүс нар хиртэлтийг харах байтугай, гэрээсээ ч цухуйж хэрэггүй. Яагаад гэвэл хэвлийд нь байгаа ураг маш эмзэг, зөөлөн байдаг. Хиртэлт хэвлийд байгаа урагт ямар л бол ямар сөрөг нөлөө үзүүлдэг.
Нар хиртэлт бүрэн явагдах үед манай дэлхий гарагийн агаар мандалд маш хортой туяанууд нэвтэрч эхэлдэг. Тиймээс нар хиртэлтийн үеэр бүх хүмүүс гэртээ орж, хаалгаа түгжэх хэрэгтэй. Бясалгагчдад бясалгал хийгээрэй гэж захих байна. Гадаа битгий гараарай. Ямар нэгэн бараан өнгийн шил гэх мэт зүйлс ашиглаж нарыг битгий хараарай. Ямар ч зэмсэг баталгаатай, найдвартай биш.
Амьдралд бүх юм харилцан холбоотой байдаг. Нар үнэхээр хол оршдог ч гэсэн туяа нь Дэлхий дээр ирэхэд 10 минут л хангаллтай. Нарны туяа асар их хурдтай ирдэг. Секундэнд 300 000 км хурдтай. Бид өөр нар, өөр нарны аймгуудтай ч холбоотой.
Оршихүйн буй бүх зүйл бие биедээ нөлөөлж харилцан нөлөөтэй байдаг. Тийм болохоор та гаднаа хэзээ ч туйлын эрх чөлөөтэй байж чадахгүй. Ингэх шаардлага ч байхгүй. Энэ харилцан холбооноос таашаал ав. Энийг эрх чөлөө алга, хамааралтай байна, шалтгаалж байна гэж битгий нэрлэ. Энэ бол шүтэн барилдлага юм. Бусад юм ч гэсэн танаас шалтгаалдаг, та бусад бүх юмтай холбоотой байдаг. Үүнийг ахан дүүсийн нөхөрлөл, төрөл садны холбоо гэж нэрлэж болно. Өчүүхэн жижигхэн өвс хүртэл хамгийн том од болох нартай холбоотой байдаг.
Дотоод ертөнцдөө, өөрийнхөө дотроо бол та харин туйлын эрх чөлөөтэй байж чадна. Хамгийн чухал зүйл таны дотоод ертөнц шүү дээ. Гадна талд та юмнаас хамааралтай байж, хязгаарлалт, эрх чөлөөгүй байдалд гарцаагүй орно. Үүнийг яах ч аргагүй. Юмс үзэгдэл оршин тогтнох журам энэ. Хүлээж аваарай. Юу ч хийж чадахгүй нөхцөлд орсон бол хүлээж авах нь цор ганц арга. Гэхдээ зүгээр ч нэг хүлээж авах биш баяр хөөртэй хүлээж авах хэрэгтэй. Бид тус тусдаа арлууд биш. Бид нар нэг том эх газрын жижиг хэсгүүд.
ОШО
Орчуулсан: Н. Ачиймаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.