
Жил бүрийн 6 сарын 7, 8-нд Хятадын 9.8 сая дунд сургуулийн төгсөгч Коллежид Элсэх Үндэсний Шалгалт буюу гаокао-г өгдөг.
Өнгөрсөн 2020 оны Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт Ковид 19 халдварын тархалтаас улбаалан 1 сараар хойшилж байсан билээ. Харин энэ 2021 онд яг цагтаа эхэллээ. Энэ жилийн элсэлтийн шалгалтанд 10.7 сая сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 400,000 сурагчаар илүү байна хэмээн Хятадын Боловсролын яамны мэдээлэлд дурдагджээ.
Цар тахлын аюулаас сэрэмжилж шалгалт авах анги танхимыг ариутган цэвэрлэж, сурагч тус бүрд тусгаарлагч бэлджээ. Тэрчлэн шалгалтын дүрэм журмын дагуу хуулах, хуурах, шударга бус байдлаар илүү оноо авахаас сэргийлэн бүх анги танхимыг камержуулсан байна. Түүнчлэн сурагч бүрийг нарийн шалгаж оруулах юм байна.
Хятадууд элсэлтийн шалгалтын хатуу хэцүүг амь дүйсэн маш нарийхан дүүжин гүүртэй зүйрлэдэг. Учир нь залуусын ирээдүйн амьдрал ямар байхыг энэхүү шалгалт шийддэг. Сайн сайхан амьдралд хүрэхийн тулд заавал энэ шалгалтыг даван туулж байж сургуульд орж, баталгаат амьдралын захад хүрдэг тул нойр хоолоо умартан, ганц оюутан биш, гэр бүлээрээ бэлдэн маш их ядаргаа, сэтгэлийн дарамтад ордог хэмээн мэдүүлжээ.
Энэхүү 2 өдөр үргэлжилдэг шалгалтыг зарим сурган хүмүүжүүлэгчид хурцаар шүүмжилж байгаа бөгөөд үүний учир нь сурагчдад тавигддаг ихээхэн дарамт шахалтаас болсон аж. Гаокао өгөх үед маш их дарамтанд орж, эцэст нь хангалттай дүн аваагүйн улмаас хүүхдүүд амиа хорлох тохиолдол их гардаг байна.
Сүүлийн 14 жилд хамгийн амжилттай олон хүүхэд гаокаод тэнцүүлсэн Хэншүи ахлах сургуулийн 2 уриа нь “Амьдрал бол туршилт биш, учир нь бүхнийг дахин эхлүүлэх боломж гэж байхгүй.” Мөн “Хүнд хэцүү ажлаас болж үхчихээгүй л байгаа бол улам их ажилла.”. Хэншүй сургуулийн сурагчид өглөө 5:30 цагаас орой 21:50 цаг хүртэл хичээллэдэг бөгөөд гар утас ашиглахыг зөвшөөрдөггүй ба сард нэг л өдөр амраадаг байна. Анги бүрт хяналтын камер байдаг бөгөөд сурагчид залхуурч байгаа эсэхийг хянадаг аж.
Боловсролын яамны мэдээллэснээр жил бүр 6.5 сая сурагчийг их сургуульд элсүүлэн авдаг байна. Одоогоор шалгалтыг 3 гол сэдвээр авдаг ба эдгээр нь: Хятад хэл, тоо, Англи хэл бөгөөд эдгээр нь мөн цаашаа жижиг хэсэг болон хуваагддаг аж.
1. Шалгалт өгөхөөр цугласан байдал
2. Донгуан Их Сургуулийн шалгалтын танхимд Англи хэлний шалгалт өгч буй байдал.
3. Шандонг мужийн Жиананд уран зургийн оюутнууд скийз зураг зурж буй байдал.
4. Анхуй мужийн Хэфэйн гадаа хүүхдээ хүлээж буй ээж.
5. Анхуй мужийн Луианд шалгалт өгөхөөр автобусаар хөдөлж буй сурагчид. Мянга мянган гэр бүл, найз нөхөд нь тэднийг үдэж өгөхөөр цуглажээ.
6. Зенг Донг Шанхайд болох шалгалтандаа бэлдэхээр ойролцоох зочид буудалд буужээ. Бээжинд 1700 гаруй такси сурагчдыг шалгалт өгөх газар нь үнэгүй хүргэж өгөхөөр тогтдог аж.
7. Сичуан мужийн Сүининг дэх сурагчдыг хуулахыг хянах дэлгэц.
8. Богино хугацааны амралт авж буй сурагч. Зарим сургуулийг гаокаод бэлтгэж, сурагчдын өдөрт 15 цаг суралцуудаг учир робот бэлтгэж байна хэмээн шүүмжилдэг аж.
9. Анхуй мужийн Хефелд шөнө бие даан суралцаж буй сурагчид.
10. Хүүхдүүдээ шалгалтаа өгөөд гарч ирэхийг хүлээж буй эцэг эхчүүд.
11. Шалгалтын өмнө сурагчид, багш нарын дунд стресс, дарамтыг арилгах үйл ажиллагаа болдог.
12. Сурагчид бороотой өглөө Кунзийн хөшөөний хажуугаар явж байна. Шалгалтын үеэр эцэг эхчүүд энд майхан барин хүүхдүүдээ хүлээдэг ба Хятадын агуу багш Кунзийн хөшөөнд залбирдаг ажээ.
13. Аюулгүйн албаны шалгалт.
14. Үзгэнд нууц камер байрлуулсан ба дүрс нь балруулан дээр гардаг аж.
15. Нүдний шилэнд мөн нууц камер байрлуулж зоосон дээр жижигхэн хүлээн авагч байрлуулжээ.
16. Мөн өөр олон төрлийн хуулах арга, техник байдаг.
17. Хурааж авсан гар утас, үлээн авагчид. Хуулалтыг илрүүлэх арга илүү сайжирсаар байна.
18. Оюун санаагаа дэмжих дасгал. Сурагчид тугаа намируулан уриагаа хэлэн орилж байна.
19. Шалгалтанд бүртгүүлэхээр дарааллаж буй сурагчдыг хянах цагдаа нар.
20. Шанхайд хүүхдүүдээ шалгалтаа өгөөд гарч ирэхийг хүлээж буй эцэг эхчүүд.
21. Эхний өдөрийн шалгалтаа өгчихөөд явж буй байдал.
22. Багш шалгалт өгөх сурагчдын нэрсийг шалгаж байна.
23. Эдгээр сурагчид эмнэлэгт хүчилтөрөгчийн баг зүүж химидээ бэлдэж байна.
Эх сурвалж: www.businessinsider.sg
Орчуулсан Ц.Мөнхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.