Арчаагүйн өвчний хаан буюу зажлалт дутсанаас хоол боловсруулах замын цогц архаг өвчнүүд үүсдэг

Twitter Print
2021 оны 03-р сар 16-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Зажлалт дутсанаас хоол боловсруулах замын цогц архаг өвчнүүд үүсдэг. Энэ бол хэдэн арван жилийн туршид алгуураар бий болдог өвчин.

Хоолыг зажлахад шүлс ялгарч завьж эрүүний булчингууд хөдөлж улаан хоолойн салс ялгарч ходоодны шүүс боловсорч байдаг. Цаашилбал цөсний хүүдийд цөс дүүрч, нойр булчирхай сэрж, нарийн бүдүүн гэдэсний салс ялгарч ходоодны шүүснээс хамгаалах тогтолцоо боловсорч байдаг. Зажлахгүйгээс энэ бүх тогтолцоо эвдэрч байдаг. Ийм л өвчин.

20-оос бага тоотойгоор зажлаад залгиснаас улаан хоолой зурагдаж, ходоодонд хуурайшил үүсдэг. Зажлаагүй хагас боловсруулсан хэт их хоолыг нарийн гэдэс рүү явуулахад өтгөрч амжаагүй цөс гэдэсний зам руу орж нойр булчирхайн шүүрэл хагас ялгардаг. Ингэснээр ходоодны шүүсэнд нарийн гэдэс түлэгдэнэ. Бүхэллэг хоол нарийн гэдэсний ханыг зурж шархлуулан бүхэллэг хэсгүүд нь мухар олгойд тосон бөглөрлийг үүсгэнэ. Ингэснээр мухар гэдсэнд үрэвсэнэ. Ходоодны шүүс нарийн гэдсэнд бүрэн саармагжаагүйн улмаас бүдүүн гэдэсний хананд цочрол өгнө. Бүдүүн гэдэсний хана цочирсноос гүрвэлзэх хөдөлгөөн саарна.Ингэснээр өтгөн хаталт явагдана. Өтгөн хатсанаас үүдэлтэйгээр хошногоны хумигч цагираг булчингууд гэмтэж шамбарам үүснэ. Ийм үйл явцтай цогц өвчнийг арчаагүйн хаан өвчин гэжуугаа. Тиймээс хоолыг дор хаяж 60 удаа зажил гээд байгаа юм.

Мөн хэчнээн амин хэмтэй хоол идсэн ч зажлах явцад гадуураа шүлсэн бүрхүүл үүсээгүйн улмаас ходоодны шүүсэнд задарч хэмгүйжнэ. Зүгээр л бөөн арзгар юм болчихно. Шүлстэй бүрэн холилдоогүй учраас өвсөн хүнсэнд байдаг дархлааг дэмжих амин хэм, чихэр, эрдэс бодисууд ходоодны шүүсэнд түлэгдэж хор болон хувирна. Бүр ааг хор болж хувирна. Энэ ааг хорны улмаас дотоод шүүрлийн булчирхайлаг тогтолцоо түлэгдэж хатанхайршдаг. Дотоод шүүрлийн булчирхай түлэгдсэнээс болж бамбай болон нойр булчирхайн шүүрэл алдагдах, бөөрний дээрх малгай булчирхай түлэгдсэнээс шээс ихээр гадагшлах, хөлсөнд давс ихээр хуримтлагдах мөн тархи бол өөрөө тэр чигтээ булчирхайлаг эрхтэн учраас ядарч сульдах, нүдний хараа, сонсгол муудах амны хөндийн булчирхайлагууд хөөж томрох, сүвүүд нь бөглөрөх зэрэг үзэгдлүүд гардаг ургамлын хордлогот өвчин юм. Учир нь ургамал бол цусгүй. Цусгүй учраас түүнд халуун шинж байдаггүй. Тэгэхээр цусан урсгалгүй бүх төрлийн хүнсэн дээр дээрх ааг хор гэж зүйл байдаг. Тиймээс бүрэн боловсроогүй үeдээ бол эргээд ходоодонд очоод ходоодны хүчилтэй холилдохоороо ааг хор болчихдог байх нь. Хор болгохгүйн тулд шүлсний тусламжтайгаар түүнд бүрхүүл үүсгээд ходоодны шүүсэнд шимэгдүүлэхгүй гээр хамгаалах ёстой. Тэгэхээр шүлсний тусламжтайгаар бүрхүүл үүсгэсэн өвс ногоонууд нарийн гэдсэнд очиж шимэгдэх ёстой.

Харин уураг болон өөх тоснууд бүхэллэг хэв шинжтэй учраас амин хэмүүд нь ходоодонд үхэждэг. Хагас дутуу боловсорсон цөсний шүүс, нойр булчирхайн шүүс ходоодны шүүрлийг саармагжуулаагүйгээс боловсордоггүй. Дээрх шүүрлүүд их хэмжээтэй ялгарч байж л уураг, өөх тосыг боловсруулдаг. Бага хэмжээтэй шүүрэл ялгарахад боловсрохгүй. Ийм дутуу боловсорсон хоол тэжээл нарийн бүдүүн гэдсийг шархлуулсаар боловсроогүй чигтээ хошногоор гардаг. Өөрөөр хэлбэл хүн хоол идээгүй харин идсэн хоолоо гэдсээрээ гулсуулж хамаг гэдсээ зурж шалбалж байгаад гадагшлуулчихсан байгаа байгаа юм.

Ингэснээр тархинд хоол идсэн дохио ирэвч өөхнөөс өөр зүйл биeд шингээгүй байдаг. Үүнийг хуурмаг цадалт гэж нэрлэдэг. Ингэснээр амин хэм, уураг, тэжээлийн бодисын дутагдлын өвчлөл биeд илэрнэ. Биeд өөх тосноос өөр ямар ч шим бодисгүйн улмаас зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаа, тэжээлийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн хордлого, хоол боловсруулах замын эрхтний шархлаа зэрэг өвчнүүд үүсдэг.

Арчаагүйн өвчний хаан гэж...

Эх сурвалж: Tai Sono Монгол Домч Монгол Домч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.