Шигдээс болохгүйн тулд дасгал хий, цусаа шингэн байлга

Twitter Print
2023 оны 09-р сар 09-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Шигдээс болохгүйн тулд дасгал хий, цусаа шингэн байлга

Зүрхний бичлэгээр хүний зүрх өвчилснийг оношилдоггүй.

Тухайн хүний зүрх өвчилсөн эсэхийг ганцхан зүрхний бичлэгээр оношлох боломжгүй. Өвчтөнд ямар зовиур илэрч байгаа, ямар архаг хууч өвчтэй, илэрсэн шинж тэмдгийг үзлэгээр чагнаж, цусны шинжилгээ, багажийн шинжилгээ хийлгэсний дараа онош батлагдах ёстой. Ганцхан хүчин зүйл, хэмжигчээр ямар ч өвчнийг тодорхойлохгүй. Иргэд өөрт нь илэрсэн шинж тэмдгээр дур мэдэн эм уух, өвчтөнд илэрсэн шинж тэмдгээр онош тавьж, антибиотик хийдэг эмч нар байдаг. Энэ асуудал дээр өвчтөн ч, эмч нар ч зөв ойлголттой байх ёстой.

Шигдээс болчихоогүй л бол зүрх 15 минутаас илүү өвддөггүй

Зүрхний өвчин амрахаар намддаг. Шатаар өгсөх, биед ачаалал өгөхөд дэлсч, хатгадаг ч амрахаар намдаг. Мөн зүрх рүү бага зэрэг хатгаж өвдөхөд хэлэн доороо валидол тавихад тайвширч намдаг. Зүрх өвдөх хугацаа онцлогтой. Зүрхний шигдээс болоогүй бол 15 минутаас илүү зүрх өвддөггүй. Зүүн гар бадайрч, зүрх өвдөөд байна гэж иргэд ярьдаг. Гэтэл зүүн гар бадайрч өвдөх болгон зүрхний өвчин байх албагүй. Зүрхний өвдөлтийн ерөнхий хэдхэн шинж байдаг.

Зүрхний өвчин хоолтой холбоотой. Хоол идсэний дараа цээж хөндүүр болж, шахах шинж тэмдэг илэрнэ. Хүйтэн агаар сөрж, алхахад, хүнд юм өргөхөд, ачаалал нэмэгдэхэд, цээж хөндүүрлэж, зүрх рүү хатгавал зүрхний өвдөлтийн хамгийн гол шинж тэмдгүүд юм. Өөрт чинь болон гэр бүл, найз нөхдөд тань зүрхний өвдөлтийн дээрх шинж тэмдэг илэрдэг бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Зарим хүн зүрхний өвдөлтийг ходоодтой андуурдаг. Ходоод өвдөөд байна гээд зүрхний шигдээс болсон хүмүүс байдаг. Иргэд эмнэлэгт ирж оношлуулахаасаа өмнө өөрөө өвчнөө оношилж, дур мэдэн эм уусан байдаг. Энэ нь зарим үед гай болж, өвчнийхөө шинж тэмдгийг бүдгэрүүлдэг. Эмийн сангаас өвчин намдаах эм авч уугаад гайгүй болдог ч эцэстээ цаг алддаг. Өнөөдөр эхний өвдөлтөөр эмнэлэгт ханддаг иргэн маш цөөхөн байна. Энэ нь нэг аюул болоод байна.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Намхайдорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.